Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 10 чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Тогтоол батлагдсанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсэд малын бүртгэлжүүлэлт, шилжилт хөдөлгөөнийг болон мал эмнэлгийн хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж, тариалалтыг хөрсний элэгдэл, эвдрэл багатай технологиор хийх, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх юм. Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлд Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг ханган биелүүлэх, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг эх үүсвэр, хүрэх үр дүнтэй нь холбон төлөвлөх, дотоод хяналтыг сайжруулах, хяналт, үнэлгээ хийх ажлыг чанар, үр дүнтэй болгох чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг Засгийн газарт өглөө. ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw