Чуулганы танилцуулга

15 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Хоёр.БАЙГАЛЬ ОРЧИН, ХYНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2016 оны хаврын чуулганы хугацаанд 56.8 хувийн дундаж ирцтэйгээр 5 удаа хуралдаж, давхардсан тоогоор 16 асуудал хуулийн төсөл 12, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 4-ийг тус тус хэлэлцэж, 13 санал дүгнэлт, 2 танилцуулга, 114 зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж 7 хууль, 2 тогтоол батлуулсан байна. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 29 удаа хуралдаж, 2 ажлын хэсгийн танилцуулга, 29 тойм бэлтгэж Улсын Их Хурлын мэдээллийн дотоод сүлжээнд байрлууллаа. Байнгын хороонд 15 албан бичиг, 1 өргөдөл, гомдол ирснээс 2 албан бичиг, 1 өргөдөл, гомдолд хариу өгсөн болно. Тайлангийн хугацаанд Байнгын хорооноос 1 тогтоол батлан гаргаж 1 хэлэлцүүлэг зохион байгуулж, 12 албан бичгийг холбогдох яам, харьяа газруудад явуулсан байна. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар 2016 оны хаврын чуулганы хугацаанд Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, Байнгын хорооны болон Нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ болон шинэчилсэн найруулгын хуулийн төсөл 2, нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл 4, хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл 1, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж батлуулав. Үүнд: 1.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Органик хүнсний тухай” хуулийн төслийг 2016 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Органик хүнсний тухай хуулийг баталснаар хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний үйлдвэрлэл хөгжиж, орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог үйлдвэрлэж, баталгаажуулан бүртгэж, тусгайлсан шошготойгоор гадаад, дотоодын зах зээлд гаргах эрх зүйн орчин бүрдэж, хүнсний тэжээллэг чанар дээшилж, хүн амын эрүүл мэнд сайжрах, малчид, тариаланчдын орлого нэмэгдэх, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бий болгох, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх нийгэм эдийн засгийн ач холбогдолтой. 2.Тус Байнгын хороо Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцүүлж батлуулснаар энгийн хатуу хог хаягдлын эх үүсвэрийг багасгах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах, цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, устгах, хадгалах, цуглуулах, дахин боловсруулах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглох үйл ажиллагааг илүү нарийвчлан зохицуулав. Энэ хууль батлагдсанаар бохирдуулагч этгээд нь үүсгэсэн хог хаягдлын хэмжээнээс хамаарч төлбөр төлдөг зарчимд шилжиж, булшлах хог хаягдлын хэмжээ буурч, дахин

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw