Чуулганы танилцуулга

19 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 3.Бусад ажлын талаар: Байнгын хороо Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар 3 нээлттэй сонсгол, 2 хэлэлцүүлэг, 2 сургалт, 11 уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг холбогдох яам, байгууллагад хүргүүллээ. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, зарим эмнэлгийн удирдлага, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй улаан бурхан өвчний дэгдэлт, элэгний вирус, харвони эмийн эмчилгээний үр дүн, элэг шилжүүлэн суулгах, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн талаарх мэдээлэл сонсов. Байнгын хороо Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж, эрүүл мэндийн салбарт хийж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Дөрөв.ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хуралд 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 5689 иргэнээс 707 өргөдөл /нийслэлийн иргэдээс 561 буюу 79,3 хувь, хөдөө, орон нутгийн иргэдээс 146 буюу 20.7/ ирүүлсэн байна. Үүнээс 76 буюу 10,8 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 631 буюу 89.2 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 183 байна. Өргөдлийн байнгын хороонд хандаж 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 301 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 9101 иргэний өргөдлийг 11 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах ажлыг зохион байгуулан шийдвэрлүүлж, 61 хүсэлт буюу 28.6 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 214 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 87 өргөдөл шийдвэрлэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 169 албан бичиг явуулж, 199 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулан ажиллууллаа. 1.Өргөдлийн дагуу өргөдөл гаргагч, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах хурлыг зохион байгуулсан талаар Тайлангийн хугацаанд Өргөдлийн байнгын хороонд нийтийн эрх ашгийг төлөөлөн 9101 иргэнээс дараах 11 асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 дахь заалтын хүрээнд хариуцсан яам, агентлаг, төрийн болон бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан тайлбар авах хурлыг зохион байгуулж, асуудлыг шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд: 1. Төрийн албанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, шүүхийн шийдвэр биелүүлэх; 2. Гепатит вирусын эмчилгээний зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг болгох, уг эмчилгээнд шаардлагатай эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах; 3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw