Чуулганы танилцуулга

79 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хариуцлагын тухай болон байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон шинжтэй Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Банкны тухай, Цагдаагийн албаны тухай зэрэг хуулиар зохицуулдаг, түүнчлэн тодорхой салбарын хүрээнд албан тушаалтны баталсан дүрэм, журмын хүрээнд хүн, хуулийн этгээдийн эд зүйл, эзэмшил газарт үзлэг хийх, баримт бичиг, эд зүйл хураан авах, битүүмжлэх, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах зэрэг харилцааг зохицуулж байгаа төдийгүй энэ нь хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгохоос гадна хууль сахиулах ажиллгаа, түүнчлэн зөрчил шалган шийдвэр ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим алдагдахад хүрээд байсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах нэгдсэн стандартыг Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар бий болголоо. Зарим төрлийн зөрчлийг захиргааны хэргийн шүүх харьяалан хянан шийдвэрлэдэг байсныг өөрчилж, Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн эрүүгийн хэргийн шүүхээр бүх төрлийн зөрчлийг харьяалан хянан шийдвэрлэдэг байх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал, шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан, оролцогчдын эрх, үүрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах, эд хөрөнгө битүүмжлэх үндэслэл, журам, зөвшөөрлийн харилцаа, түүнчлэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой зөрчлийг харьяалан шалган шийдвэрлэх харьяалал, зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт, эрх бүхий албан тушаалтан, прокурорын үйл ажиллгаа, шийдвэрт гомдол гаргах, зөрчлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалт зэрэг харилцааг хуульчилан тусгаад байна. Хууль сахиулах ажиллагааны тухай хууль баталсантай холбогдуулан Байгаль орчны хамгаалах тухай, Банкны тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай зэрэг 36 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах хуулийг Улсын Их Хурал баталлаа. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Сайнзориг Утас: 263526, 88110079

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw