Чуулганы танилцуулга

29 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ГУРАВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан хяналт, шалгалтын болон танилцах үүрэг бүхий 20 ажлын хэсэг ажилласнаас 13 ажлын хэсэг нь танилцуулгын төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч ажилласан байна. Эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 97 гишүүн оролцож ажилласан. Хяналт шалгалтаар 14 яам, 49 агентлагийн үйл ажиллагааны хүрээнд 55 хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан байна. Тухайлбал, Өргөдлийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу шалгалт хийж шийдвэрийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцан санал, дүгнэлтээ боловсруулж тус Байнгын хорооны 2015 оны 13 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийх” үүрэг бүхий ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын анги байгуулагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очин шалгалт хийж санал, дүгнэлтээ боловсруулан тус Байнгын хорооны 2015 оны 08 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн байна. Харин Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны 2015 оны хамтарсан тогтоолоор байгуулагдсан “Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг, Төсвийн байнгын хорооны 2015 оны тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн 2015-2016 оны төсвийн төлөвлөлт, 2015 оны төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны “Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинэ эрх зүйн орчинд архелоги, палентологи, угсаатны зүйн судалгаа явагдах улирал эхэлж байгаа тул дээрх салбарт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” санал боловсруулж, Байнгын хороонд танилцуулах ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх” үүрэг бүхий 4 ажлын хэсэг явц байдалтай танилцах болон санал, дүгнэлтээ боловсруулах шатандаа байна. /Дэлгэрэнгүйг “Мэдээ-1” хүснэгтээс үзнэ үү/ 3.2.Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, асуултын талаар Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 22 гишүүн 46 асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Монголбанкны Ерөнхийлөгчид хандан 14 удаагийн асуулга тавьж, гишүүд санал бодлоо илэрхийлжээ. Эдгээрээс 5 асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсов. Нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 22 гишүүн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн дагуу 37 асуулт амаар тавьж, хариулт авч, асуулга тавьсан гишүүд санал бодлоо илэрхийлсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw