93 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 1.Сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан Сонгуулийн тухай хуулийн 69 зүйл, заалт, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, хасах, хүчингүй болгох зохицуулалт хийгдсэн болно. Үүнд: Сонгууль нь хувь тэнцүүлсэн /пропорциональ/, олонхийн /мажоритар/ байсныг Олонхийн /мажоритар/ тогтолцоотой байх; Улсын Их Хурлын сонгуулиар Улсын Их Хурлын 76 гишүүнийг тус бүр нэг мандаттай 76 тойргоос сонгох; Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс 150-иас гэснийг 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулах; Сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 гэснийг 37 хоногийн өмнө эхлүүлэх; Нам, эсвлээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30 гэснийг 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байх; Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын зургаан гэснийг гурван өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлэх; Бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн тооцоонд Сонгуулийн тухай хуулийн 125.2-т заасан хугацаанаас 10 хоногийн өмнө хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэх; Улсын Их Хуралд нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ирүүлэх гэснийг 25-аас доошгүй байх; Сонгуулийн хувь тэнцүүлэх суурь тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын сонгуульд нам, эвслийн төлөө санал өгөх зохицуулалтыг хүчингүй болгосон өөрчлөлтүүд орсон болно. 2.Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т сонгууль олонхийн тогтолцоотой байна гэсэн өөрчлөлт орж, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан гадаадад улсад байгаа, сонгуулийн эрх бүхий иргэн Улсын Их Хурлын сонгуульд нам, эвслийн төлөө санал өгөх эрхтэй гэсэн зохицуулалт хасагдаж байгаатай холбогдуулан гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг тогтоосон хэсгийг хасахаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw