Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 12 Нэг.АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тайлангийн хугацаанд 8 удаа хуралдаж, хуулийн төсөл 25, тогтоолын төсөл 3, Олон улсын гэрээ конвенцийг зөвшилцөх асуудал 9, Байнгын хорооны тогтоолын төсөл 4, харьяа байгууллагын тайлан 1-ийг тус тус хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанаас чиглэл, үүрэг өгсөн тэмдэглэл 9-ийг гаргасан бөгөөд хэлэлцүүлгийн шатанд 13 хуулийн төсөл байна. Байнгын хорооны хуралдааны дараалал 8-ыг боловсруулан ажлын алба Байнгын хорооны дарга, гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан. Байнгын хорооны хуралдаанаас 31 санал, дүгнэлт, 5 танилцуулга, 90 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Олон улсын гэрээ конвенцийг зөвшилцсөн асуудлаар 9 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 3 ажлын хэсэг нийт 10 удаа, 20 цаг хуралдсан. Ажлын хэсгийн хуралдааны тоймыг тухай бүр дотоод сүлжээнд оруулж, батлагдсан хууль, тогтоолын 5 танилцуулгыг бэлтгэсэн. Байнгын хороонд хуваарилсан хууль, тогтоолын төслийн эх хувиуд, санал дүгнэлт болон Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн холбогдох материалуудыг цахим парламентын /intra.parliament.mn/, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан my parliament аппликейшн /ipad/-д цаг хугацаанд нь тогтмол оруулж ирсэн. Тусгай хяналтын дэд хороо 2 удаа 3 цаг хуралдав. Тайлангийн хугацаанд 11 албан бичгийг хүлээн авч, 7 албан тоотыг явуулж, 6 асуудлаар шийдвэр гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанаар дараах Олон улсын гэрээ, конвенцийн төслийг хэлэлцэн зөвшилцөв: 1.Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай; 2.Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай; 3.Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол; 4.Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол; 5.Уур амьсгалын өөрчлөлт НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн төсөл; 6.Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭкспортИмпортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл; 7.Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төсөл; 8.Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл;. Байнгын хороогоор хэлэлцсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн талаар: 1.”Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /соёрхон батлах/ 2.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох” төсөл /соёрхон батлах/ 3.”Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл /соёрхон батлах/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw