Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 26 Найм.ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн Байнгын хороо давхардсан тоогоор 10 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 12 санал, дүгнэлт бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 4 ажлын хэсэг байгуулан ажилууллаа 1. Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 4 тогтоол эцэслэн батлуулж, Олон улсын 3 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг шийдвэрлэв. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Монголбанкнаас тооцсны дагуу Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийг Улсын Их Хурлын тогтоолоор батлав. Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хянан хэлэлцээд Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн батлууллаа. Ноос, арьс, шир боловсруулах үндэсний үйлдвэрт зөвхөн хоршооны гишүүнмалчдаас тушаасан ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байсныг өөрчилж, нийт малчдад ялгаваргүйгээр урамшуулал олгохоор холбогдох тогтоолуудад өөрчлөлт орууллаа. Тайлант хугацаанд бие даасан 3 хууль, 1 тогтоолын болон нэмэлт, өөрчлөлт оруулах 8 хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны түвшинд шийдвэрлэж, бие даасан 2 хууль, тэдгээртэй холбогдон нэмэлт, өөрчлөлт орох 3 хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороогоор хийж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулахад бэлтгээд байна. Стандартчлал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай, Дэмпингийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны түвшинд хэлэлцэн шийдвэрлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүд болон Засгийн газраас тус тус өргөн мэдүүлсэн Худалдааны тухай хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны түвшинд хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлэн болгов. Уг хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулах ажлын дэд хэсэг 10 гаруй удаа, хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 4 удаа тус тус хуралдав. Эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалах, төсвийн бодлогод шинэчлэл хийж, төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, бодит салбарын хөгжлийг дэмжих, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахад бэлэн болгоод байгаа болно. 2. Хяналт шалгалтын ажлын талаар Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Үндэсний аудитын газраар гүйцэтгэлийн аудит хийлгэх, Улсын Их Хурлын Байнгын хороодоор хэлэлцүүлж, тэдгээрээс гаргасан санал, дүгнэлтүүдийг нэгтгэх, Үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан Засгийн газар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw