Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 74 жил ажилласан Монгол Улсын иргэнийг дээд шатны прокуророор, хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор тус тус томилохоор хуульчилсан. Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлэх ба түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн 6 жилийн хугацаагаар, Улсын ерөнхий прокурорын орлогчийг Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн Улсын Их Хуралтай зөвшилцөн 6 жилийн хугацаагаар тус тус томилно. Улсын ерөнхий прокурорын газарт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах, ахлах прокурор, хяналтын прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газарт аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газрын Ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах прокурор, хяналтын прокурор, сум буюу сум дундын прокурорын газарт сум буюу сум дундын Ерөнхий прокурор, хяналтын прокурор тус тус ажиллана. Прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх, хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөхийн зэрэг дэвтэй байна. Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан хуулиудын үзэл баримтлал, зохицуулалттай уялдуулан прокурорын чиг үүргээ хэрэгжүүлэхэд эдлэх бүрэн эрх, эрх хэмжээг Дөрөвдүгээр бүлэгт нарийвчлан тодорхойлсон. Прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд хяналт тавих бүрэн эрхтэй байна. Түүнчлэн прокурор төр, нийтийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор талуудын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөн оролцох чиг үүргийг шинээр хуульчилж, уг чиг үүргийн хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт сэлт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулах бүрэн эрхтэй байна. Энэ бүлэгт Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийг тодорхойлсон. Тавдугаар бүлэгт прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийн төрлийг хуульчилсан. Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, гомдол гаргана. Зургадугаар бүлэгт прокурорын үйл ажиллагааны баталгааг хуульчилсан. Прокурор нь хараат бус байдлын, халдашгүй байдлын, эдийн засгийн, нийгмийн, улс төрийн баталгаагаар хангагдана. Нийгмийн баталгаанд прокуророос гадна түүний гэр бүлийн гишүүн, прокурорын байгууллагын ажилтны нийгмийн халамжийн баталгааг давхар оруулж хуульчилсан. Ингэснээр прокурорын байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, албан үүргээ шударгаар биелүүлэх, гадны халдлагаас хамгаалагдах нөхцөл бүрдэнэ. Прокурорын иргэний зарим эрхэд хязгаарлалт тавьсан. Тухайлбал, прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглосон. Долдугаар бүлэгт прокурорын мэргэжлийн болон сахилгын хариуцлагыг хуульчиллаа. Прокурорын мэргэшлийн түвшинг дэмжихэд чиглэсэн мэргэшил дээшлүүлэх, давтан сургах ажлыг прокурорын байгууллага, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага хэрэгжүүлж, жил бүр сургалтад хамрагдах үүрэгтэй бөгөөд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах хугацаанд цалинг түүнд хэвээр олгоно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw