109 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà “ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨСЛИЙН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төслийн зорилго, агуулга: Төслийн хоёр дахь шат нь Даланзадгад, Сайншанд, Арвайхээр, Цэцэрлэг хотуудад бохир усны бүрэн биологи цэвэрлэгээний байгууламж барих, ариутгах татуургын шугам сүлжээ өргөтгөх, менежментийг сайжруулахаар хэрэгжиж байна. Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага: Одоогийн цэвэрлэх байгууламжууд нь энгийн механик цэвэрлэгээний технологид суурилсан бөгөөд дунджаар 2,300 м3/хоног бохир ус цэвэрлэх хүчин чадалтай тул төслийн хүрээнд төлөвлөж буй хотуудын хүн амын өсөлт, барилгажилт болон шинээр байгуулагдах жижиг, дунд үйлдвэрлэлээс бий болох бохир усыг хүлээн авч цэвэрлэх боломжгүй байна. Иймээс хэтийн хөгжлийн төлөвт үндэслэн аймгуудын төвийн бохир усны шугам, цэвэрлэх байгууламжуудыг цаашид өргөтгөж болох боломжтойгоор доод тал нь 3,0000м3/хоног бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, бүрэн биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэх шаардлагатай байна. Төслийн хүрээнд хийгдэх ажлууд: - Арвайхээр, Даланзадгад болон Цэцэрлэг хотуудад 3000 м3/хоног бохир ус цэвэрлэх, Сайншанд хотод 4200 м3/хоног бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, бүрэн биологи цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж барина. - Төслийг олон талаар үр ашигтай хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төслийн удирдлагын нэгж болон нийтийн аж ахуйн байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлууд хийгдэнэ. Төслийн санхүүжилт: (сая ам.доллар) Эх үүсвэр Хэмжээ Эзлэх хувь Азийн Хөгжлийн Банк 20.00 92% Үүнд: АХБ-ны хөнгөлөлттэй зээл 20.00 Монгол Улсын Засгийн газар 1.74 8% Нийт 21.74 100.0% Хүрэх үр дүн: Нэмэлт санхүүжилтийн төслийн үр дүнд 4 аймгийн төвд тогтвортой, эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх юм. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Наранбат Утас: 262718, 91992256
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw