21 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ажиллагааны товч танилцуулга бүхий гарын авлага, нугалбарыг шинэчлэн хэвлүүлж нийслэлийн болон орон нутгийн иргэдэд тарааж мэдээллээр хангаж ажилласан. Байнгын хорооны үйл ажиллагааг urgudul.parliament.mn, www.facebook.com/ Urgudliin.baingiin.khoroo, www.twitter.com/Urgudul1 цахим хуудас, ТВ-9, ТВ5, ТВ8, ТМ телевиз, Малчин телевиз, Зууны мэдээ сонин зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна. Байнгын хорооны 3 төрлийн теле-сурталчилгааг Хууль зүйн үндэсний хүрээлэн, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын теле-дэлгэцээр тогтмол нэвтрүүлж байна. Тав.ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 6 удаа хуралдаж, 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 6, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 6, Байнгын хорооны тогтоол 4, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1, холбогдох харьяа байгууллагын тайлан 1-ийг тус тус хэлэлцэж, 9 санал, дүгнэлт, 2 төслийн эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга гаргалаа. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 6-г боловсруулж, албажуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар 1-ийг боловсруулсан болно. Тус Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 32 албан бичиг, 6 өргөдөл ирж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, хариуг өгч, Байнгын хорооноос 32 албан бичиг явууллаа. Хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий 5 ажлын хэсэг ажилласан ба тайлант хугацаанд ажлын хэсэг 20 удаа хуралдсан байна. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар: Тус байнгын хороо нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2, Улсын Их Хурлын тогтоол 6-г тус тус Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав. Үүнд: • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, • Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараахь Улсын Их Хурлын тогтоолуудыг хэлэлцүүлэн батлуулав. Үүнд: • Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай, • Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийн тухай, • Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр тогтоол хүчингүй болсонд тооцох тухай, • Монгол Улсын Их Хурлын тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, товыг тогтоох тухай. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль: Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw