Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 22 хуулийн төслийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганаар баталлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт орсноор хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтоохоор, түүнчлэн хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлыг санаачилсан хууль санаачлагч болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналыг хууль санаачлагчид буцаасанд тооцохоор зохицуулсан болно. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад Монгол Улсын Их Хурлын тогтоол: Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан Сонгуулийн тухай хуулийн 69 зүйл, заалт, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, хасах, хүчингүй болгох зохицуулалт хийгдсэн болно. 2.Бусад ажлын талаар: • Тус Байнгын хороо “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримлал-2030” нээлтийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулсан уг ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн дарга нар, Нэгдсэн Үндэсний байгууллагын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцов. • Байнгын хорооны дарга А.Бакей Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүдтэй уулзаж Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл өгч санал солилцов. • Улсын Их Хурлын Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонсож, Байнгын хорооноос Улсын Их Хурлын Тамгын газрыг чиг үүргээ хангалттай гүйцэтгэсэн гэж дүгнэж цаашид Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажиллагсдын ажиллах нөхцөл, цалин хөлс, урамшууллыг сайжруулах, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг сургалтанд тогтмол хамруулж чадавхжуулж ажиллахыг Тамгын газарт үүрэг болгож Байнгын хорооны тогтоол гаргав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw