Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 88 өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байх ба шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ. Шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй болсноор шүүгдэгч нь ял шийтгүүлсэн этгээд болно. Гучин зургадугаар бүлэг: Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох, түүнийг гүйцэтгэх, хүргүүлэх, Эрүүгийн хуульд заасан үндэслэлийн дагуу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох, хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас өвчний учир чөлөөлөх, ял албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх, ялыг хөнгөрүүлэх, бүх насаар хорих ял шийтгүүлсэн этгээдийг суллах, хорих байгууллагад ял эдлүүлэх дэглэм солих, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх үндэслэл, журмыг хуульчилсан. Гучин долдугаар бүлэг: Давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тухай мэдэгдэх, давж заалдах гомдол, эсэргүүцлээсээ татгалзах журмыг хуульчилсан. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч дараахь үндэслэлээр шүүхийн шийдвэрт эсэргүүцэл, гомдол гаргаж болох ба оролцогч давж заалдах хуралдаан эхлэхээс өмнө давж заалдах гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно: 1.анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй; 2.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн; 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн; 4.ял, албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалтай тохироогүй гэж үзсэн. Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байх ба өмгөөлж байгаа хүнийхээ зөвшөөрөлгүйгээр давж заалдах гомдлоосоо татгалзаж болохгүй. Гучин наймдугаар бүлэг: Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, шүүх хуралдааны ерөнхий нөхцөл, шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, биелүүлэх, залруулах, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүдийг хуульчилсан. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд энэ хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй. Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан зүйлээр хязгаарлахгүй. Бусад шүүгдэгчийн талаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр бүх шүүгдэгчийн хэргийг бүхэлд нь хянаж үзнэ. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх ба тухайн шатны ерөнхий шүүгч 30 хүртэл хоногоор сунгаж болно. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй биелүүлнэ. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw