Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 30 Тухайлбал: С.Оюун, Ж.Батзандан, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва, С.Дэмбэрэл нараас “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд төлөвлөж буй арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга, Д.Сумъяабазараас “Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар” Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулга, Д.Сумъяабазараас “Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга, Д.Сумъяабазараас “Нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын бохирдлоос хамгаалах талаар” Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад тавьсан асуулга, Ц.Даваасүрэнгээс “Хилийн цэргийн 0-311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар” Хууль зүйн сайдад тавьсан асуулга, Н.Батбаяраас “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан нийт 6 асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус сонссон байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-2” хүснэгтээс үзнэ үү/ Мөн хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нараас “Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах, импортоор нийлүүлж буй евро стандартын зэрэглэлийн түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар” Зам тээврийн сайдад тавьсан асуулт, Ж.Эрдэнэбатаас “Францын соёлын төвийн байр болон түүний хөрөнгө оруулалтын талаар” Гадаад хэргийн сайдад нийт 2 удаа бичгээр асуулт тавьсан байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-3” хүснэгтээс үзнэ үү/ 3.3.Монгол Улсын Ерөнхий сайдын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийн талаар Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн талаар”, “Монгол Улсын Засгийн газраас малчдын талаар авсан арга хэмжээ болон малчны зээлийн хүүг бууруулж буй ажлын талаар” зэрэг улс орны тулгамдсан асуудлаар 2 удаа мэдээлэл хийж, мэдээллийн үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурлын 11 гишүүн 29 асуулт тавьж, хариулт авсан байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-4” хүснэгтээс үзнэ үү/ 3.4.Хууль, Улсын Их Хурлын болон байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Тариалангийн тухай, Эрүүл ахуйн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Барилгын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай зэрэг бие даасан 13 хуулийн 75 заалтаар, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw