Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 14 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулсан “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үүрэг, ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг болон 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр МУИС-ын Олон улсын харилцаа, нийтийн сургууль, Үндэсний тагнуулын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ын Хууль зүйн сургуулийн хамтран зохион байгуулсан “Олон улсын эрх зүйн: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцсон. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд “Монгол Улсын аюулгүй байдал, хууль сахиулах салбарын шинэчлэл” судалгаа, шинжилгээний алманахын хамтран зохиогчоор оролцож, аюулгүй байдал дахь Улсын Их Хурлын хяналт, Батлан хамгаалах салбарын шинэчлэл бүлгүүдийг боловсруулсан. Батлан хамгаалах яам болон тус яамны эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зохион байгуулсан “Зүүн хойд азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцсон. Ажлын албанаас Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр тайлангийн хугацаанд нийт 8 удаагийн судалгаа, лавлагаа, мэдээлэл, танилцуулга боловсруулсан. Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд өргөн баригдсантай холбогдуулан АНУ, БНХАУ, Швейцарын Холбооны Улс, ОХУ-ын хуулиудтай харьцуулсан судалгаа хийж, мөн хуулиудын зарим зүйл, заалт, нэр томьёоны тайлбар, лавлагааг гаргаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг шинээр өргөн баригдсан хуулийн төсөлтэй харьцуулсан судалгаа, лавлагааг хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ. Байнгын хорооны дарга, гишүүд, ажлын албанаас тайлангийн хугацаанд нийт 9 удаа уулзалт, ярилцлага зохион байгуулсан. Үүнээс: Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Э.Барсак, БНФУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн Ерөнхий газрын Ази, номхон далайн дэд захирал, хошууч генерал Ж.Күскэр нартай, Байнгын хорооны дарга М.Сономпил Австри Улсын төлөөлөгч Экахарт Стремиткэр, Палестин Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Халед М.Миари, Европын парламентын дэд дарга Франк Энгель, Австралийн Парламентын дэд дарга Гиван Маршалл, Индонези Улсын төлөөлөгч, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл нартай уулзсан. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүдтэй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд уулзаж санал солилцсон. Тайлангийн хугацаанд Байнгын хороонд нийт 50 өргөдөл гомдол, албан бичиг, хүлээн авч 33-ыг бүрэн шийдвэрлэсэн байна. Ажлын албанаас хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хувийн хэрэг 9 боть 1237 хуудас, хуралдааны тэмдэглэлийн 3 боть-547 хуудас, бусад 5 боть-946 хуудас баримт бичгийг архивын нэгж болгон архивт шилжүүлсэн. Ажлын албанаас 1340 хуудсыг 20-135 хувиар, нийт 69201 хуудсыг олшруулан УИХын болон Байнгын хорооны гишүүд, Тамгын газрын холбогдох хэлтэс, албадад тараасан. Байнгын хорооноос 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан ажиллаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw