Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 46 Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүдтэй 2865 хүн, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудтай 455 хүн, нийт 3320 иргэн Иргэдийг хүлээн авах байраар дамжуулан цаг авч уулзсан байна. Мөн www.11-11.mn цахим хуудсаар Улсын Их Хурлын гишүүдэд болон Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Тамгын газарт хандсан 607 санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал ирүүлснийг гишүүдийн туслах, нам, эвслийн ажлын албаар дамжуулан танилцуулсан болно. 4.3.МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ТЕХНИК АШИГЛАЛТЫН МЭДЭЭ Мэдээллийн технологийн болон хуралдааны цахим системийн үйлчилгээ Хуралдааны цахим системийн үйлчилгээ А.Программ хангамж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны цахим системийг ашиглан Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 19 удаагийн нийт 5040 минут буюу 84 цагийн нэгдсэн хуралдаанд 1184 удаа санал хураалт явуулж, давхардсан тоогоор 414 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж, үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах боломжийг олгосон байна. Харин байнгын хороодын 37 удаагийн, дэд хороодын 3 удаагийн нийт 4140 минут буюу 69 цагийн хуралдаанд 1508 удаа санал хураалт явуулж, давхардсан тоогоор 252 удаа микрофон нээж ажиллуулсан байна. Мөн программ хангамжид 1 удаа засвар өөрчлөлт хийж шинэчилсэн. Улсын Их Хурлын гишүүдийн өглөөний ирцийн мэдээг нэгдсэн хуралдаантай өдөр бүр нарийвчлан гаргаж www.parliament.mn цахим хуудсанд 19 удаа байршуулсан. Б.Хуралдааны дүрсний систем Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 19 удаагийн нэгдсэн хуралдаан, 39 удаагийн байнгын болон дэд хороодын хуралдаан, 4 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Мөн хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд дээрх хуралдааны дүрс бичлэгүүдийг Blu-ray (BD) дискэнд бичин архивт шилжүүлнэ. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаануудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 2-р суваг, ТМ телевиз, Сансар, Юнивишн, Скаймедиа кабелийн телевизүүд, Төрийн ордны теле сүлжээ болон www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулсан. Мөн Төрийн ордонд чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан, нээлттэй сонсголыг шууд дамжуулах Скаймедиа IPTV-ийн дотоод сувгийн үйлчилгээг өргөтгөн нийт 110 орчим хэрэглэгчтэй болсон. Улсын Их Хурлын байнгын хороод, ажлын хэсгийн хуралдааны танхим, Улсын Их Хурлын удирдлагын өрөө, аймгуудын Засаг даргын Тамгын газарт байрлах Иргэний танхимууд болох нийт 27 цэгийг холбосон цахим системийг ашиглан дүрст хурал болон НӨАТУС-ийн цахим баримтын сугалааг тус бүр 2 удаа амжилттай зохион байгуулаад байна. В.Хуралдааны дууны систем Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 19 удаагийн нэгдсэн хуралдаан, 39 удаагийн байнгын болон дэд хороодын хуралдаан, 271 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дууны бичлэгийг хийсэн байна. Мөн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw