Чуулганы танилцуулга

101 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ХӨДӨӨ АЖ АХУЙН “ХАЛХ ГОЛ” ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Монгол Улсын газар зүйн байршлын давуу тал, бэлчээрийн мал аж ахуйн өв соёл, газар нутгийн нөөц, хөрсний үржил шим, дахин сэргээгдэх баялагт суурилсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг экспортын баримжаатайгаар бүсчлэн хөгжүүлэх нөхцөл боломж, хөрөнгө оруулалт, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага нь Хөдөө аж ахуйн “Халх гол” тогтоолыг санаачлах гол үндэслэл болсон байна. Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийг байгуулж, бүсийн хэмжээ, зааг, мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа, тариалангийн технологи болон холбогдох бусад журмыг тогтоож, харьяалах төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болгосон болно. Тогтоол батлагдсанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсэд малын бүртгэлжүүлэлт, шилжилт хөдөлгөөнийг болон мал эмнэлгийн хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж, тариалалтыг хөрсний элэгдэл, эвдрэл багатай технологиор хийх, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх юм. Монгол Улсын хөдөө аж ахуйн үүц болсон Халх гол сумын зарим газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т заасны дагуу улсын тусгай хэрэгцээнд хамруулсан юм. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 264405, 99184914

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw