51 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Улсын Торонто хотноо 2016 оны 3 дугаар сарын 5-наас 13-ны өдрүүдэд Канадын уул, уурхайн ассоциацын PDAC форумд оролцов. 5. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл 2016 оны 3 дугаар сарын 3-наас 15-ны өдрүүдэд АНУ-ын Берклейгийн Их сургуульд зохиогдсон олон улсын хуралд илтгэгчээр оролцов. 6. Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан 2016 оны 3 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан Эрхүү хотноо зохион байгуулагдсан “Орос ба Монгол: түүх, дипломат харилцаа, эдийн засаг, шинжлэх ухаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний практик бага хуралд оролцов. 7. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2016 оны 3 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд БНСУ-ын Монгол судлалын холбооноос Чежү аралд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов. 8. Улсын Их Хурлын гишүүн С.Оюун 2016 оны 4 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан “Ази, номхон далайн тогтвортой хөгжил 2016” форумд үндсэн илтгэгчээр оролцов. 9. Улсын Их Хурлын гишүүн С.Оюун 2016 оны 4 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд БНСУ-д “Парламентын сонгуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” сэдэвт лекц уншив. 10. Улсын Их Хурлын гишүүн С.Оюун 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ХБНГУын Берлин хотноо зохион байгуулагдсан Олон улсын Либерал намуудын холбооны Тунхаг бичгийг шинэчлэх төслийн хэлэлцүүлэгт оролцов. 11. Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүн Ё.Отгонбаяр нар 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд ОХУын Москва хотноо зохион байгуулагдсан Евразийн орнуудын парламентын удирдлагуудын хуралд оролцов. 12. Улсын Их Хурлын гишүүн С.Оюун 2016 оны 5 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохиогдсон “Уур амьсгалын өөрчлөлт-2016” олон улсын хуралд оролцож салбар хуралдааныг даргалав. 13. Улсын Их Хурлын гишүүн С.Оюун 2016 оны 5 дугаар сарын 18-наас 27-ны өдрүүдэд Кени Улсын Найроби хотноо НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 2 дугаар чуулганд оролцов. 14. Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 6 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийв. УИХ-ын гишүүд дотоод, гадаадын болон олон улсын байгууллагуудын шугамаар олон улсын хурал, зөвлөлгөөн, бусад арга хэмжээнд нийтдээ давхардсан тоогоор 17 удаа оролцсон байна. ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw