Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 80 ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, эрүүгийн эрх зүйн шинэтгэл, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй уялдаж боловсруулсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төслүүдтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 9 хэсэг, 45 бүлэг, 364 зүйлтэй бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохицуулалтыг боловсронгүй болгож, орчин цагийн чиг хандлагад нийцүүлэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн бодит үнэнийг тогтоох, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, боловсронгуй болгоход чиглэсэн зохицуулалтыг тусган шинэчлэн найруулсан болно. Нэгдүгээр бүлэгт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэмжээ хязгаар, хэл бичиг, харьяалал, ажиллагаа явуулж болохгүй тохиолдол болон хуульд хэрэглэсэн нэр томьёог тайлбарлаж өгсөн. Тухайлбал: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг, “мөрдөн шалгах ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүх, прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан хийх энэ хуульд заасан ажиллагааг хэлнэ гэж тодорхойлсон. Мөн хууль ёсны байх, хэргийн бодит үнэнийг тогтоох, хүний халдашгүй байх эрхийг хангах, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, орон байрны халдашгүй байдлыг хангах, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хамгаалах, эрх тэгш байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, гэм буруугүйд тооцох, эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхээр хангах зарчмуудыг хуульчилж өгсөн. Хоёрдугаар бүлэгт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх, шүүхийн харьяалал, шүүх бүрэлдэхүүн, нээлттэй, хаалттай шүүх хуралдаан явуулах үндэслэл, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо зэргийг тусгасан. Шүүх анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр энэ хуулиар харьяалуулсан хэргийг хянан шийдвэрлэнэ. Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол шүүх хуралдааныг хаалттай явуулна. Гуравдугаар бүлэгт: Прокурорын эрх, үүрэг, хянан шалгах ажиллагаа явуулах үндэслэлийг тодорхойлж өгсөн. Прокурорын эрхэд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрхийг шинээр хуульчилсан ба прокурор нь яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаа эргэлзээтэй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн гаргасан гомдлоор тодорхой хянан шалгах ажиллагаа явуулж болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw