Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 24 2.Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан болон Байнгын хорооны холбогдох ажилтнууд Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. Уг ажлын хэсгийн хүрээнд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийн явц, олон нийтийн дунд хүндрэл үүсгээд байсан НӨАТ-ын баримт хэвлэгч кассын төхөөрөмжийн үнэ, сонголт, нэг баримтыг хэвлэх зардал зэрэгтэй танилцав. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр татварын бааз суурийг өргөжүүлэх, татварын систем тогтолцоог сайжруулах, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, НӨАТ-ын баримтаар дамжуулан татвар төлөлтөд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох ач холбогдолтой бөгөөд ногдох татварын хувь хэмжээнд өөрчлөлт ороогүйг иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчлан таниулах талаар арга хэмжээ авах нь зүйтэй талаар Байнгын хорооноос чиглэл өгсөн болно. 3.Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, Байнгын хорооны ажлын албаны болон Гааль, татварын ерөнхий газрын ажилтнууд Хэнтий, Сүхбаатар аймгуудад албан томилолтоор ажиллав. Ажлын хэсэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцан Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа татварын хуулиудын талаар санал солилцож, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, нэгдсэн системийн болон хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн танилцуулгыг хүргүүлж ажилласан. Тус аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс 2016 оны 1, 2, 3-р сарын НӨАТ-ын тайлан илгээх, тайлагнах, борлуулалт хийх үед үүссэн асуудлыг тайлбарлан, албан хүсэлтийн дагуу тайлантай холбоотой тайлан засварлах болон нэмэлт борлуулалт шивэх эрхүүдийг нээж, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд тайлагнах, тайлангаа илгээхэд туслан ажиллалаа. Хэнтий, Сүхбаатар аймгийн Санхүү, төрийн сангийн болон татварын хэлтсийн ажилтнуудтай хамтарсан уулзалт, сургалтыг зохион байгуулсан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэхэд үүсч буй асуудлуудын талаар татварын улсын байцаагч нараас санал, хүсэлтийг сонсож, хууль эрх зүйн болон технологийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар иргэд, олон нийттэй санал бодлоо солилцлоо. Төсвийн байнгын хороо төрийн санхүүгийн бодлогыг боловсронгуй болгох, улсын төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг оновчтой, ил тод байлгах, төсөв, санхүүгийн сахилга батыг бүх шатанд чангатган төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, Монгол Улс, гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмолжуулах талаар анхаарч ажилласан болно. Долоо.ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 7 удаа хуралдаж, 43 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 90, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3-ыг батлуулж, Байнгын хорооны 17 санал, дүгнэлт, 8 танилцуулга, зарчмын зөрүүтэй 1464 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн mалаар Тус Байнгын хороо бие даасан 7 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 79, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 4, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 2-ыг тус тус хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Тухайлбал:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw