Чуулганы танилцуулга

103 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà дахин боловсруулах, устгах, Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалт, Хог хаягдлын талаархи боловсрол, Бусад зүйл гэсэн 8 бүлэг, 44 зүйлтэй. Хуулиар энгийн хатуу хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, хадгалах, цуглуулах, дахин боловсруулах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицууллаа. Үүнд: 1.Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг эрх, үүргийг нарийвчлан тусгаж, мэдээллийн нэгдсэн сан, хог хаягдлын мэргэжлийн зөвлөл, хог хаягдалтай холбогдох үйл ажиллагаанд хяналт тавихаар журмалсан. 2.Энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд болон байршлыг тогтооход тавигдах шаардлагыг нарийвчлан тусгав. 3.Аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах устгах, үйл ажиллагаа эрхлэх, түүнд тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх, зөвшөөрөл олгох, хяналт шинжилгээ хийх, тайлагнах зохицуулалтыг нарийвчлан тусгасан. 4.Хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах, эдгээр үйл ажиллагааг эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, ногоон худалдан авалтыг дэмжих, хог хаягдлын төлбөр, хураамжийг тооцоход “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг баримтлах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцахаар тусгасан. 5.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаархи мэдлэг олгоход чигэлэсэн хог хаягдлын боловсрол олгох асуудлыг тусгаж, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгалаа. Хог хаягдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсан болно. Хууль батлагдсанаар Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, дараахь эерэг үр дагавар бий болно. Үүнд: 1.Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар: - байгалийн нөөц баялгийг хэмнэнэ; - булшлах хог хаягдлын хэмжээг бууруулна; - жижиг, дунд үйлдвэрлэл болон ажлын байр нэмэгдэнэ; - иргэдийн орлого нэмэгдэнэ; - гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хог хаягдлын салбарт хөрөнгө оруулах нөхцөл бүрдэнэ; - хог хаягдал үнэлэмжтэй болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw