Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 16 боловсруулах хог хаягдын хэмжээ нэмэгдэж, хог хаягдал үнэлэмжтэй болж эдийн засгийн эргэлтэд орж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хог хаягдлын салбарт хөрөнгө оруулах нөхцөл бүрдэн иргэдийн хог хаягдлын талаархи мэдлэг дээшлэх зэрэг эерэг үр дагаварууд бий болно. 3.Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл, С.Оюун, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, Г.Уянга нараас санаачлан боловсруулж, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 2016 оны 04 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэн баталлаа. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамааруулж, хилийн заагийг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгалаа. Тогтоол батлагдсанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, устах аюулд орсон цоохор ирвэс болон олон зүйлийн амьтан ургамлын тархац нутаг, амьдрах орчныг хамгаалах, унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх, ногоон эдийн засгийн хөгжлийн түшиц газрыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. 4.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 05 дугаар сарын 05-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэн баталлаа. Дорнод аймгийн Халх гол сумын нутагт үндэсний бүтээн байгуулалтын бүсийг байгуулж, бүсийн хэмжээ, зааг, мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа, тариалангийн технологи болон холбогдох бусад журмыг тогтоох эрхийг Засгийн газарт даалгалаа. Үүнтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгосон болно. Тогтоол батлагдсанаар “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсэд малын удмын сан, бүртгэлжүүлэлт, шилжилт хөдөлгөөн болон мал эмнэлгийн хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж, тариалалтыг хөрсний элэгдэл, эвдрэл багатай технологиор хийх бөгөөд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх юм. Түүнчлэн Халх гол сумын зарим газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт заасны дагуу улсын тусгай хэрэгцээнд хамруулах юм. 5.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсэг 7 удаа хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж байна. 6.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийг Байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг байгуулан, ажлын хэсэг 18 удаа хуралдаж, Байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж, санал дүгнэлт гарган Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэв. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл нь мал, түүхий үржлийн бүтээгдэхүүн, эдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг малын генетик нөөц байхаар тодорхойлж, энэхүү нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх, хадгалан хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw