Чуулганы танилцуулга

87 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Гучин хоёрдугаар бүлэг: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журам, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг буцаах талаархи оролцогчийн санал, хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлийг хуульчилсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар мөрдөн байцаалтын ажиллагаа, таслан сэргийлэх арга хэмжээний талаархи хүсэлт, хэргийг мөрдөн байцаалтанд буцаах, шүүхэд шилжүүлэх эсэх зэрэг хуульд заасан асуудал тус бүрээр хянан хэлэлцэж шийдвэр гаргана. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Гучин гуравдугаар бүлэг: Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, шүүх хуралдааны ерөнхий нөхцөл, нээлттэй, хаалттай явуулах үндэслэл, оролцогчид шүүх хуралдаанд оролцох, тэдний хүрэлцэн ирээгүйн холбогдол зэрэг зохицуулалтыг тусгасан. Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, ял, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана. Шүүх хуралдаанд хэд хэдэн улсын яллагч оролцож байгаа бол шүүх хуралдаанд тодорхой асуудлаар мэтгэлцэхэд нэг улсын яллагч нь бусдыгаа төлөөлнө. Шүүгдэгчийг хэд хэдэн өмгөөлөгч өмгөөлж байгаа бол шүүх хуралдаанд тодорхой асуудлаар мэтгэлцэхэд нэг өмгөөлөгч бусдыгаа төлөөлнө. Бусад өмгөөлөгч шүүх хуралдаанд байлцаж болно. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох, гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн яллагдагчаар татсан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно. Гучин дөрөвдүгээр бүлэг: Шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлгийн дараалал, шүүх хуралдаанд оролцож байгаа гэрч, шинжээч, шүүгдэгчээс мэдүүлэг авах, мэдүүлгийг уншиж сонсгох, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, нотлох баримтыг шинжлэн судлах, гэрч, хохирогчийг хамгаалах, хамгаалагдсан гэрчийг ил болгох, прокурор дүгнэлт, өмгөөлөгч санал, шүүгдэгч эцсийн үг хэлэхтэй холбогдсон харицааг хуульчилсан. Хуульд заасны дагуу хамгаалалтанд авч нэрийг нь нууцалсан гэрч, хохирогчоос шүүх хуралдаанд мэдүүлэг авахын өмнө тухайн гэрч, хохирогчийг ил болгоно. Шүүх хуралдааны явцад газар, орон байранд үзлэг хийх, туршилт хийх ажиллагааг шүүх талуудын хүсэлтээр хийж болно. Гучин тавдугаар бүлэг: Шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх, шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтэц, шүүхийн шийдвэр уншиж сонсгох, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох, шүүгдэгчийг суллах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, шүүхийн шийдвэрийг гардуулан өгөх, шүүхийн шийдвэрийг залруулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан. Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлын талаар шүүгч бүр санал гаргах тэгш эрх, үүрэгтэйгээр оролцож, өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлана. Монгол Улсын нэрийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw