23 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Зургаа.ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Төсвийн байнгын хороо 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 3 удаа хуралдаж, 14 хуулийн төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцлээ. Байнгын хорооны 1 тогтоолыг баталж, хэлэлцэх эсэхийн 4 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 8 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 5 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлсэн. Байнгын хорооноос тайлангийн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос 41 /308 хуудас/ албан бичиг хүлээн авч хугацаанд нь хариу өгсөн байна. Байнгын хорооноос 17 /54 хуудас/ албан бичиг явуулжээ. Байнгын хорооны даргын гадаадын зочид, төлөөлөгчидтэй хийсэн 16 удаагийн уулзалтыг зохион байгуулж тухай бүр тэмдэглэл хөтлөн ажиллав. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны тогтоол 1 боть /ЗЗ хуудас/, хуралдааны тэмдэглэл 5 боть /1148 хуудас/, хууль, тогтоолын хувийн хэрэг 2 боть /295 хуудас/, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны 1 боть /З6 хуудас/, эх ноорог З боть /797 хуудас/-ийг архивт хүлээлгэн өгсөн болно. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар: Тайлангийн хугацаанд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/, Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтийн талаар: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төсвийн орлого, зарлагад өөрчлөлт орохтой холбоотой зүйл, заалтуудыг Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж, гаргасан санал, дүгнэлтээ холбогдох байнгын хороодод хүргүүлэв. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭкспортИмпортын банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Экспортыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн зөвшилцөх асуудлуудыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн. 2.Бусад ажлын талаар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 1 тайлан хэлэлцэж, орон нутагт 2 удаа томилолтоор ажилласан болно. Үүнд: 1.Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор сонссон.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw