43 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ДӨРӨВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар текст, инфографик, видео мэдээлэл бэлтгэж олон нийтэд цахим хуудас, телевиз, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэж ажиллав. Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, чуулган болон байнгын хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын зүгээс хийсэн хэвлэлийн бага хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх нийт 290 мэдээлэл бэлтгэн open.parliament.mn, www.parliament.mn цахим хуудас, Twitter, Facebook зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд, олон нийтэд хүргэлээ. 2016 оны хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагааг тоймлон хүргэдэг “УИХ энэ долоо хоногт“ нэвтрүүлэг, Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа цаг үеийн асуудлаар гишүүдийн байр суурийг олонд хүргэх “Улсын Их Хурлын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн нийт 8 дугаарыг бэлтгэн телевизүүдээр нэвтрүүлэн, open. parliament.mn цахим хуудаснаа байршуулав. Түүнчлэн Улсын Их Хурлын даргад хуулийн төсөл өргөн барьсан, гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан тухай, УИХын гишүүдийн албан уулзалт, Тамгын газрын үйл ажиллагааны талаар дүрстэй мэдээлэл 112-ыг бэлтгэн сайтад байршуулав. Хаврын чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын талаарх мэдээ мэдээллийг бэлтгэв. АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо зохиогдсон АзиЕвропын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх тусгай төлөвлөгөө гарган ажиллалаа. Байнгын хороодоос зохион байгуулсан 2 удаагийн хэлэлцүүлэг, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн 16 удаагийн хэвлэлийн бага хурлын арга хэмжээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан, олон нийтэд мэдээлэл хүргэв. Тухайлбал: 1. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 2. Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан уулзалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэвлэлийн хурал хийлээ. 3. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын хийсэн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. 4. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw