Чуулганы танилцуулга

Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2020.04.06-2020.05.15/ УЛААНБААТАР ХОТ 2020 ОН

2 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга АГУУЛГА Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ............................................ 6 НЭГ. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ....................................................... 11 ХОЁР. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа 2.1. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны талаарх мэдээлэл................... 13 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл........ 14 2.3. Түр хорооны үйл ажиллагааны талаарх мэдээлэл ................. 25 2.4. Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл..................................................................................... 26 ГУРАВ. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа 3.1. Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар ..................................................... 27 3.2. Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуулга, асуулт............ 28 3.3. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл ............................... 29 3.4. Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт................ 29 3.5. Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт ................................. 30 3.6. Төсвийн хяналт, шинжилгээ ...................................................... 30 ДӨРӨВ. Улсын Их Хурлын мэдээлэл, судалгаа, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа 4.1. Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа ........................................................... 45 4.2. Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ................................................................. 47 4.3. Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ ................ 48 4.4. Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа .............................. 51 ТАВ. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа.............. 53 ЗУРГАА. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт ..................... 56 Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд......... 62 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга................ 68 А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр 1. Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/- ийн танилцуулга.............................................................................. 68 2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга........................... 70

3 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга.......................... 71 4. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга........................................................... 73 5. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга............................................. 74 6. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга............................................. 75 7.“Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга /Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай/.................................................................................. 76 8. ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга..................................................................................... 76 9. “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга..................................................................................... 78 Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр 1. Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн танилцуулга.......................................... 79 2.“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол болон холбогдох бусад хуулийн танилцуулга...................................................................... 81 3. ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.................... 83 В) Эдийн засгийн чиглэлээр 1.“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга..................................................................................... 84 Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр 1. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга...................................................................................... 85 Д) Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр 1. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга............................................................... 86 2. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга................................. 87 Е) Аюулгүй байдал, олон улсын гэрээ, конвенцын чиглэлээр 1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга............. 87 2. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга...................................................................... 89

4 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга..................................................................................... 90 4. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга............................................................ 91 5. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга..................................................................................... 92 6.Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга........................................................... 94 7. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................... 96 8. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, Хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................... 97 9. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга..................................................................................... 97 10.Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга........................................................... 98 11.“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга........................................................... 99 12.Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................... 100 13.Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................................................ 101 14.Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга...................................................................... 101 15. Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр (Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................................................ 102 16. Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Тогтвортой амьжиргаа-3 төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга..................................................................................... 103 17.Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................... 103

5 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 18. Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга...................................................................... 104 19.“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга............................................................... 105 20.“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргахтухай”УлсынИхХурлынтогтоолынтанилцуулга............. 106 Хавсралт 4. Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ....................................... 107 Хавсралт 5. Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт ..................................... 129 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын 2020 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж хэлсэн үг ................................ 131 Товчилсон үгийн жагсаалт ..................................................................................... 134

6 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дэлхийн болон Монголын парламентын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд эхэлж байна. Коронавирусийн цар тахал дэлхийн 211 улсад тархаж халдварласан хүний тоо 1.2 саяыг давж, 70 шахам мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Харамсалтай нь энэ тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын төр, засгаас өвчний халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр оновчтой, шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гарган, хэрэгжүүлж байна. Ард иргэд маань төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийлье. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотоодоос вирусийн халдварын тохиолдол илрээгүй байна. Зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдлыг цаг алдалгүй илрүүлж, тархалтаас амжилттай сэргийлэн, зөв сайн эмчилж чадсаны үрээр, түрүүч нь эдгэрч орон гэр, хайртай хүмүүстэйгээ учран золгож байна. Халдварын эрсдэлт голомтод амь биеэ үл хайрлан, ар гэр, ахуй амьдралаа умартан ажиллаж, эмчийн тангаргаа нэр төртэй сахин биелүүлж оношилж, эмчилж, эдгээж буй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, лабораторийн эрхлэгч, доктор Б.Дармаа тэргүүтэй эмч, сувилагч, резидэнт нар, тусгаарлах төвүүдэд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, нийт ажиллагсдад баяр талархал илэрхийлье. Дөнгөж сая, чуулганы хуралдаанд орж ирэхийн өмнө Ц.Чинбаяр эмчтэй утсаар ярьж баяр хүргэж, талархал илэрхийлээд, санал хүсэлтийг нь сонслоо. Багийнхаа гишүүдийн хамт 2 хүнийг эмчлэн эдгээж, 13 өвчтөнийг эмчилж буй энэ гайхалтай эмчид “Та нэг хариад, амсхийгээд ирэхгүй юм уу” гэж хэлэхэд “Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Би яах вэ, улс орны маань санхүү ямар байгаа бол? Эм, эмнэлгийн хүрэлцээ, хангамжид анхаараарай. Манай Сайд биднийг бүх талаар дэмжин тусалж, шаардлагатай бүхий л нөхцөлийг хангахын төлөө ажиллаж байгаа шүү” гэхийг сонсоод бахархах, хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Улс үндэстнийхээ аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд найдвартай зогсож буй Монгол Улсын Засгийн газар, Эрхэм гишүүн Даваажанцангийн Сарангэрэл сайд, Эрүүл мэндийн яамны нийт ажилтан, эмч, мэргэжилтнүүд, өнөөдрийн чуулганы нээлтэнд цахимаар оролцож байгаа Г.Нямхүү захиралтай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Төрийн шийдвэрийг гардан хэрэгжүүлж, удирдлага, зохион байгуулалтаар ханган, хорио цээрийн бүсэд цаг наргүй ажиллаж, албаны үүргээ онц сайн гүйцэтгэж буй Улсын онцгой комисс, онцгой байдал, хил хамгаалах, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, төрийн тусгай байгууллагын нийт албан хаагчдад гүн хүндэтгэл илэрхийлье. Та бүхэндээ хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын эрхэм гишүүд гүнээ хүндэтгэл үзүүлж байгааг хүлээн авна уу. Монгол хүний эрүүл

7 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга мэнд, саруул ирээдүйг бүхнээс дээдлэн, бат найдвартай сахин хамгаалж буй эдгээр “манай үеийн баатрууд”-аас үлгэр дуурайл авч төрийн албаны бүх түвшинд хатуу чанд хариуцлагатай, илүү цэгцтэй, дэг журамтай байж, ёс зүйг дээдлэн хүн ардынхаа төлөө улам бүр хичээж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад анхааруулж, уриалъя. Эрхэм гишүүд ээ, Энэ онцгой цаг үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нягт хамтран ажиллаж, шуурхай шийдлүүдийг гаргасаар ирлээ. Чуулганы завсарлагааны үеэр парламент тасралтгүй ажиллалаа. Улсын Их Хурал, Засгийн газрын ажлын хэсгүүд үйлдвэр, аж ахуй, эм хангамжийн байгууллага, хүнсний захуудаар явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Засгийн газар, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж, уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, шуурхай шийдвэрүүдийг гаргаж ажилласан. Эдийн засгийг дэмжих, тэлэх, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, малчдын орлогыг бууруулахгүй байх, ноолуур үйлдвэрлэгчдээ дэмжих, банкны салбарын реформ, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тодорхой хугацаагаар зогсоох буюу хөнгөлөх чиглэлээр Эрхэм гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан нараар ахлуулсан ажлын хэсгүүд үр дүнтэй ажиллаж, Засгийн газарт санал дүгнэлтээ танилцуулан, үүрэг, чиглэл өгч, нягт хамтран ажилласныг цохон тэмдэглэж байна. Шүүхийн багц хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Дэгийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах, иргэдийн өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэх гээд цаг үеийн тулгамдсан болон зорилтот асуудлуудаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг нарын ахалсан ажлын хэсгүүд идэвхтэй ажилласныг цохон тэмдэглэж байна. Л.Өлзийсайхан даргатай Улсын Их Хурлын Тамгын газар ч цаг наргүй ажиллаж арга зүй, судалгаа шинжилгээгээр хангаж, гүйцэтгэл өндөртэй ажиллалаа. Ажлын үр дүн ч гарсан. Хүнсний хангамжид доголдол үүссэнгүй. Маск, ариутгалын бодисын үйлдвэрлэл, хангамж нэмэгдлээ. Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулж, 65 мянган иргэдийн ипотекийн зээлийн төлбөрийг 3 сараар хөнгөлж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Заавал байлгах нөөц, активын ангиллын журмуудыг хөнгөлж, чөлөөлсөн багц арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Зорилтот бүлгийн зээл, хүүгийн хугацааг хойшлуулах, тохируулга өөрчлөлт хийхээр шийдвэрлэж, ажиллаж байна. Ажлын хэсгүүдийн хийсэн судалгаа, дүгнэлт дээр үндэслэн Засгийн газраас цогц арга хэмжээ авч, Эдийн засгийг дэмжих 5 их наядын багц төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад байна. Энэ 7 хоногт хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Ажлын хэсгүүдийн ажлыг дэмжиж, шийдэмгий, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлж, иргэнээ дээдэлсэн төр байхын мөн чанарыг илтгэн харуулж байгаа Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт ард иргэдээс талархал илэрхийлснийг Та бүхэндээ уламжилъя. “Сэтгэлд гал байвал зууханд гал олддог” гэдэг. Сэтгэл зориг гаргасан эрс шийдэмгий шийдлүүд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь утаагүй түлш юм. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, гамшгийн хэмжээнд хүрээд байсан хорт утааг бууруулсан ажлыг хаврын урь орсон өнөөдөр дүгнэж, сайн ажиллалаа гэж хэлж болохоор боллоо. Утаа бууруулах чиглэлээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, “Тавантолгой түлш” компанийн хамт олон, гүйцэтгэх захирал М.Ганбаатараар ахлуулсан сайжруулсан түлшний үйлдвэрийн хамт олонд баяр хүргэе. Дараа жил утааг дахин бууруулахыг үүрэг болгож байна.

8 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэ дашрамд эдийн засгийг дэмжих, хөгжүүлэх, баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралтай нягт хамтран ажилласан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ерөнхийлөгч О.Амартүвшин танаар дамжуулан хувийн хэвшлийн мянга мянган татвар төлөгчиддөө талархал илэрхийлж байна. Цаашид Онцгой байдлын сан байгуулж, зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд зарцуулах, банкны өр барагдуулах замаар халдварт өвчин, хорт хавдрын үйлчилгээний шинэ эмнэлэг байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын асуудлыг шийдвэрлэх, банкны салбарт реформ хийх зэрэг чухал арга хэмжээнүүдэд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран хаврын чуулганы хугацаанд онцгой анхаарч ажиллана. Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын нийт иргэд ээ, Тайвшрах цаг яагаа ч үгүй, дэлхий даяар нөхцөл байдал хүнд байна. Аюулт вирус хэчнээн хүнд халдварлахыг, дэгдэлт нь хэр удаан үргэлжлэхийг, ямар хэмжээний хор хөнөөл учруулахыг хэн ч яг таг хэлж мэдэхгүй байна. Дэлхийн улс төр, эдийн засаг, олон улсын харилцааны орчин ч тодорхойгүй, ээдрээтэй боллоо. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газар шинжлэх ухааны судалгаа дүгнэлт, технологийн дэвшил гол хүчин зүйл болсон энэ цаг үед асуудлыг 3 хувилбар буюу 3 өрнөлд судалж, тооцоолж, төлөвлөж ажиллаж байна. Үүнд, нэгдүгээрт, baseline scenario буюу коронавирусийн нөхцөл байдал муудахгүй энэ хэвээр үргэлжлэх, эсвэл ойрын хугацаанд сайжрах, хоёрдугаарт, risk scenario буюу халдвар гарч эрсдэл нэмэгдэх, гуравдугаарт, worst-case scenario буюу халдвар хүндэрч, нөхцөл байдал муудах гэсэн 3 өрнөлд үнэлэлт дүгнэлт өгч, эдгээр дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргаж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Коронавируст халдварын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, бэрхшээлийг харгалзан эхний ээлжинд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгай горимоор хэлэлцэн батлах шаардлагатай байна. Онцгой нөхцөлийн үед хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж иргэд маань үзэж байгаа. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онц байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуулиудтай уялдуулан, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Жадамбын Энхбаяр гишүүнээр ахлуулан ажиллуулж байна. Түүнчлэн Эрүүл мэнд, Ариун цэвэр, Төрийн хяналт шалгалтын гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага гарч байгааг тэмдэглэе. Эрхэм гишүүд ээ, Та бид өнгөрсөн 30 жилийн сургамждаа дүгнэлт хийж Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энэхүү өөрчлөлт 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болохоор тусгайлан заасан. Энэ нь зөвхөн өдрийн сайныг сонгосон хэрэг биш ээ. Ээлжит сонгуулийн дараагаас эрх зүйн өөрчлөлтүүд бодитой хэрэгжиж эхлэх агуулгыг бодож, хаврын чуулганаар шийдвэрлэхээр хугацааг тооцсон шийдэл байсан. Хаврын чуулганаараа бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” олон чухал хуулийг эрэмбэ дараатай хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь гарах юм. Үр дүнд нь шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн Монгол төр төгөлдөрших ёстой.

9 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн бусад эрхүүд нь хязгаарлагдсан учир шинэчлэгдэн батлагдах Улсын Их Хурлын тухай хуулиар гишүүд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэгч, зөвхөн хууль тогтоогч болно. Шүүхийг хараат бус, шүүгчдийг шударга болгоход чиглэсэн Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулга “Шүүхийг ярьдаг хууль, хуулийг ярьдаг шүүх” болгоно гэдэгт итгэж байна. Энэ чиглэлээр манай Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг, Ц.Нямдорж сайдтай Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар идэвхийлэн ажиллаж, хуулийн төслүүдээ өргөн барихад бэлэн болоод байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон холбогдох бусад хуулиудаар төвлөрөл саарч, аймаг сумын эрх, үүрэг нэмэгдэж, Монгол Улсад хот, хөдөө тэгш хөгжих боломжийг бүрдүүлнэ. Энэ чиглэлээр Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаатай нийцүүлж сонгуульд олонх болсон намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдохоор Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр Үндсэн хуулийн 3.1-д заасанчлан ард түмэн гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дам сонгох эрх эдлэх болно. Улсын Их Хурлын сонгуулийн агуулга өргөжиж, гүйцэтгэх Засгийн тэргүүнээ зарлаж, ил тод өрсөлдөх замаар ард иргэд Засгийн газрын тэргүүнээ гишүүдээр дамжуулж, шууд бусаар сонгодог болно. Энэ бол парламентын засаглалтай улсуудын нийтлэг жишиг, ардчилал амилсан нийтлэг, үндсэн зарчим нь юм. Ард түмнээс мандат авсан Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлж тогтвортой, хариуцлагатай ажиллах хууль эрх зүйн орчин ингэж бүрдэх учиртай. Энэ бүхэн нэг цогц өөрчлөлт болсноор ардчилал төгөлдөршиж, тогтвортой засаг, хариуцлагатай төр төлөвшинө. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн ардын зүйр үг бий. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхэлсэн эрх зүйн хувьсгалыг төгс төгөлдөр хэрэгжүүлэхийг Эрхэм гишүүдээсээ хүсье. Коронавирусийн дараа дэлхий өөрчлөгдөнө. Хиймэл оюун ухаан, цахим хувьсгал, биологийн аюулгүй байдал хурцаар тавигдаж, хүн төрөлхтний ёс суртахуун, оюун санааны цогц нэгдлийн үзэл санаа дэвшигдэн, дэлхийн шинэ дэг журам тогтох тухай эрдэмтэн, судлаачид ярьж байна. Онцгой нөхцөлд хүмүүс амьдралаа, төр засгууд улс орноо эрсдэлээс хамгаалж, гарз хохирол бага амсахын тулд шинэ зам руу гарч, шинэ туршилтууд хийгдэж эхэллээ. Олон жил ярьсан цахим засаглал, дижитал шилжилтийг хийх томоохон туршлагыг бид хуримтлуулж байна. Энэ чиглэлээр Н.Учрал гишүүний ахалсан Цахим бодлогын түр хороо шаргуу ажиллахыг үүрэг, чиглэл болгож байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт цэгцтэй, оновчтой, бүрэн шинэчлэл хийхийг цаг үе шаардаж байна. Эдгээр салбарт техник, технологийн шинэчлэлтийг далайцтай, зоримог хийх хэрэгтэй болжээ. Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарын ажиллагсдын цалин хөлс, урамшуулал, орон тоо, бүтцийг ч хамтад нь шийдвэрлэх шаардлагатай. Энэ талаарх бодлого боловсруулах, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх чиглэлд Улсын Их Хурал хаврын чуулганаараа анхаарч ажиллах болно. Товчхондоо сүүдэрт ч цэцэг ургадаг гэдгийг санаж энэхүү бэрхшээл сорилтыг шийдэл, шинэ боломж болгоцгооё гэж уриалж байна. Эрхэм хүндэт иргэд ээ, Бид нэг л эх оронтой, нэг л агаартай, нэг л газар шороотой, эцэг дээдсийн үр сад, ахан дүүс билээ. Нэг нь нийтийнхээ, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн ухамсар, хариуцлага нэн чухал байгааг сануулж хэлье. Аюул, түгшүүр нүүрлэсэн энэ цаг үед ард иргэд маань эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа. Гэхдээ бид үүнээс ч илүү ихийг хийж чадна. Үүний тулд эв санааны нэгдлээ өнөөдрийнх шиг, үүнээс ч илүү сайн эрхэмлэн дээдлэх учиртай.

10 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Үүссэн хямралт байдлыг дэлхий дахин дайнтай зүйрлэх боллоо. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн коронавирустэй дайн зарлаад байна. “Гадна талд дайн дэгдэхэд дотоодод хүч нэгтгэгддэг” гэдэг үг бий. Монголчууд бид улс төрийн хийрхэл, талцлаас татгалзаж, эв санааны нэгдлийг эрхэмлэж, хүчээ нэгтгэх цаг иржээ. Ингэж чадвал бид коронавирусийг ялах сайн өдөр удахгүй ирнэ. Ийм учраас төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал энэ хаврын чуулганаараа эв санаа, ойлголцол зөвшилцөл, ёс суртахууны дэвшил гаргах үйлсийг манлайлж, үлгэр жишээ үзүүлж, нэгдэн хамтарч ажиллая гэж уриалж байна. Улсаа хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох зорилго, хариуцлагатай, бүтээгч иргэнтэй шинэ Монголыг цогцлоох Шинэ эрмэлзлийн бэлгэ тэмдэг нь Эв санааны нэгдэл байх болно. Эв нэгтэй, цэгцэрсэн, хөгжсөн Монголынхоо төлөө хүн бүр хичээж, хамтдаа зүтгэцгээе. Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

11 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажлын 30 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 17 удаа 74 цаг 11 минут, Байнгын хороод 57 удаа, 73 цаг 35 минут, түр хороо 2 удаа, 1 цаг 49 минут тус тус хуралдсан байна. Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 18 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 73 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 5 хууль, гэрээ, конвенц соёрхон батлах 14 хууль, Улсын Их Хурлын 39 тогтоолыг тус тус баталсан байна. Чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 13 ажлын хэсэг ажилласнаас Улсын Их Хурлын даргын захирамжаар 8, Байнгын хорооны тогтоолоор 5 ажлын хэсэг тус тус байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 74 гишүүн оролцож ажилласан. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 9 гишүүн 4 удаа асуулга тавьсан байна. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, өмнөх онуудын төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад өөрчлөлт гарсан эсэх талаар зэрэгцүүлсэн судалгаа, дүн шинжилгээ хийж, макро эдийн засгийн 2018-2019 оны гүйцэтгэл, 2020-2023 оны төлөв байдлын талаар судалж, танилцуулга, саналын хамтаар бэлтгэн мэдээллээр хангаж ажилласан. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төсөлд холбогдох 16 судалгааны ажлыг Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын захиалгаар хийж гүйцэтгэж, 4 ном, гарын авлага эмхэтгэн гаргасан. Чуулганы хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн гадаад айлчлал, арга хэмжээ болон Улсын Их Хурлын төлөөлөгчдийн оролцох олон талт уулзалт, арга хэмжээнүүд КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор хойшлогдсон байна. Энэхүү хямралт үеийг улс орнууд хамтын хүчээр даван туулах, цар тахлын аюул заналхийлэлтэй тэмцэх, улс орнуудын парламентын зүгээс эдийн засаг болон эрүүл мэндийн салбараа дэмжихэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагын талаар мэдээлэл солилцох уулзалт, хэлэлцүүлгүүд цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. Чуулганы хугацаанд 117 боть буюу 23581 хуудас баримтыг архивт хүлээн авсан байна. Архивын мэдээллээр үйлчлэх хүрээнд сан хөмрөгт хадгалагдаж буй эх баримтаас 89 хэрэглэгчид 5712 хуудас бүхий лавлагаа, хуулбарыг олгож, 39 хэрэглэгчид 159 боть баримтыг албан ажлын хэрэгцээнд ашиглуулах үйлчилгээ үзүүлсэн. Улсын Их Хуралд ирсэн 1223, Тамгын газарт ирсэн 1003 албан бичгийг бүртгэн, холбогдох ажилтанд шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавин ажилласан. Улсын Их Хурлаас явуулах 1240, Тамгын газраас явуулах 168 албан бичгийг бүртгэж, албажуулан холбогдох хаягаар харилцагч байгууллага, иргэнд илгээсэн байна. Хэвлэл мэдээлэл, олон нииттэи харилцах чиглэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 63 видео мэдээ бэлтгэж, parliament.mn цахим хуудаст байршуулахын зэрэгцээ youtube.com, twitter.com, facebook.

12 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга com сүлжээгээр олон нийтэд түгээв. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 6-н дугаарыг хэвлэж захиалагч, уншигчдад хүргүүлсэн байна. Мэдээллиин технологиин чиглэлээр хаврын ээлжит чуулганы хугацаанд 17 удаагийн нэгдсэн хуралдаан, 59 удаагийн Байнгын болон түр хороодын хуралдаан, мөн ажлын хэсэг, мэдээллиин цаг, сургалт семинар, уулзалтуудад программ, дуу, дүрсны системиин иж бүрэн үилчилгээг үзүүлэн ажиллав. Цаг үеийн нөхцөл байдал, цахим хуралдааны дэгд нийцүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг 5 танхимд зохион байгуулж, цахим хэлбэрээр зайнаас оролцох боломжийг бүрдүүлсэн. Мөн онцгой дэглэмийн үед Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг цахимаар зохион байгуулах программ хангамжийн шийдлийг боловсруулсан. Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 452 мэдээ, мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 158 мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдэн орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн 59 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд, сонгогчдод шуурхай түгээж, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудын албан хэрэглээнд ашиглагдаж буи компьютер, хувилан олшруулах машины төлөвлөгөөт засвар, үилчилгээг тогтмол хугацаанд хииж, программ хангамж болон техник хангамжиин засвар үилчилгээг үзүүлэн ажиллав. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw