Чуулганы танилцуулга

15 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Олон улсын гэрээ соёрхон батлах тухай 14 хууль, Улсын Их Хурлын 3 тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай, гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн болон санхүүжилтийн гэрээний төслүүд, Монгол Улсаас гадаад улсад суух зарим элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал зэрэг 8 асуудлыг тус тус зөвшилцөж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Байнгын хорооны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах болон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, Байнгын хорооны 01 дүгээр тогтоолоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар болон Монголбанканд чиглэл өгсөн. Түүнчлэн Гадаад харилцааны яамны 2019 оны үйл ажиллагааны тайлан сонсож, Байнгын хорооны 02 дугаар тогтоолоор Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн. 3.Бусад ажлын талаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдуулан уг асуудлын талаарх Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүргүүлэх тайлбарыг боловсруулж хүргүүлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай, Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай, Итгэмжлэл дуусгавар болгох тухай, Итгэмжлэл олгох тухай, Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг Улсын Их Хурлын даргын 8 захирамжийн төсөл боловсруулж албажуулсан. “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, батлан хамгаалахын багц хуулиуд, Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын хилийн тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалгахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Байнгын хороонд нийт 114 хуудас бүхий 38 өргөдөл, хүсэлт албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Байнгын хорооноос нийт 33 албан бичгийг боловсруулж Засгийн газар, яам, бусад байгууллагад хүргүүлсэн байна. Хоёр.БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 4 удаа хуралдаж, Улсын Их Хурлын тогтоолын 3 төсөл хэлэлцэж, хяналт, шалгалтын ажлын тайлан 1 удаа сонсож, Улсын Их Хурлын 2 тогтоол батлуулсан. Байнгын хорооноос төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 1, төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлт 4, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 1, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 19, Ажлын хэсгийн танилцуулга 2, Байнгын хорооны 4 тогтоол баталсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw