22 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Олон улсын эрүүгийн шүүхийн ромын дүрмийн “түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл, “Хүний эрхийн Үндэсний Комиссийн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл, “Комиссийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх хугацааг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01-04 дүгээр тогтоол, “Хүний эрхийн үндэсний комиссийн даргыг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэн батлуулав. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай шинэчилсэн найруулгын төсөл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Kороновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тус тус хүргүүлсэн. 2.Бусад ажлын талаар Улсын Их Хурлын цахим сүлжээнд 42 хууль, Улсын Их Хурлын тогтоолын 2 төсөл, 14 санал, дүгнэлт болон хуулийн төсөлтэй холбогдох мэдээ, мэдээлэл, танилцуулгыг оруулсан байна. Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал 31865 хуудас бүхий материалыг олшруулан тарааж өгсөн. Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 46 албан бичиг, иргэдээс 9 өргөдөл, гомдол ирж, асуудлыг тухай бүр шийдвэрлэж, хариуг өгсөн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw