Чуулганы танилцуулга

7 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга мэнд, саруул ирээдүйг бүхнээс дээдлэн, бат найдвартай сахин хамгаалж буй эдгээр “манай үеийн баатрууд”-аас үлгэр дуурайл авч төрийн албаны бүх түвшинд хатуу чанд хариуцлагатай, илүү цэгцтэй, дэг журамтай байж, ёс зүйг дээдлэн хүн ардынхаа төлөө улам бүр хичээж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад анхааруулж, уриалъя. Эрхэм гишүүд ээ, Энэ онцгой цаг үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нягт хамтран ажиллаж, шуурхай шийдлүүдийг гаргасаар ирлээ. Чуулганы завсарлагааны үеэр парламент тасралтгүй ажиллалаа. Улсын Их Хурал, Засгийн газрын ажлын хэсгүүд үйлдвэр, аж ахуй, эм хангамжийн байгууллага, хүнсний захуудаар явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Засгийн газар, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж, уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, шуурхай шийдвэрүүдийг гаргаж ажилласан. Эдийн засгийг дэмжих, тэлэх, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, малчдын орлогыг бууруулахгүй байх, ноолуур үйлдвэрлэгчдээ дэмжих, банкны салбарын реформ, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тодорхой хугацаагаар зогсоох буюу хөнгөлөх чиглэлээр Эрхэм гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан нараар ахлуулсан ажлын хэсгүүд үр дүнтэй ажиллаж, Засгийн газарт санал дүгнэлтээ танилцуулан, үүрэг, чиглэл өгч, нягт хамтран ажилласныг цохон тэмдэглэж байна. Шүүхийн багц хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Дэгийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах, иргэдийн өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэх гээд цаг үеийн тулгамдсан болон зорилтот асуудлуудаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг нарын ахалсан ажлын хэсгүүд идэвхтэй ажилласныг цохон тэмдэглэж байна. Л.Өлзийсайхан даргатай Улсын Их Хурлын Тамгын газар ч цаг наргүй ажиллаж арга зүй, судалгаа шинжилгээгээр хангаж, гүйцэтгэл өндөртэй ажиллалаа. Ажлын үр дүн ч гарсан. Хүнсний хангамжид доголдол үүссэнгүй. Маск, ариутгалын бодисын үйлдвэрлэл, хангамж нэмэгдлээ. Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулж, 65 мянган иргэдийн ипотекийн зээлийн төлбөрийг 3 сараар хөнгөлж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Заавал байлгах нөөц, активын ангиллын журмуудыг хөнгөлж, чөлөөлсөн багц арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Зорилтот бүлгийн зээл, хүүгийн хугацааг хойшлуулах, тохируулга өөрчлөлт хийхээр шийдвэрлэж, ажиллаж байна. Ажлын хэсгүүдийн хийсэн судалгаа, дүгнэлт дээр үндэслэн Засгийн газраас цогц арга хэмжээ авч, Эдийн засгийг дэмжих 5 их наядын багц төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад байна. Энэ 7 хоногт хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Ажлын хэсгүүдийн ажлыг дэмжиж, шийдэмгий, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлж, иргэнээ дээдэлсэн төр байхын мөн чанарыг илтгэн харуулж байгаа Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт ард иргэдээс талархал илэрхийлснийг Та бүхэндээ уламжилъя. “Сэтгэлд гал байвал зууханд гал олддог” гэдэг. Сэтгэл зориг гаргасан эрс шийдэмгий шийдлүүд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь утаагүй түлш юм. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, гамшгийн хэмжээнд хүрээд байсан хорт утааг бууруулсан ажлыг хаврын урь орсон өнөөдөр дүгнэж, сайн ажиллалаа гэж хэлж болохоор боллоо. Утаа бууруулах чиглэлээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, “Тавантолгой түлш” компанийн хамт олон, гүйцэтгэх захирал М.Ганбаатараар ахлуулсан сайжруулсан түлшний үйлдвэрийн хамт олонд баяр хүргэе. Дараа жил утааг дахин бууруулахыг үүрэг болгож байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw