Чуулганы танилцуулга

10 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Үүссэн хямралт байдлыг дэлхий дахин дайнтай зүйрлэх боллоо. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн коронавирустэй дайн зарлаад байна. “Гадна талд дайн дэгдэхэд дотоодод хүч нэгтгэгддэг” гэдэг үг бий. Монголчууд бид улс төрийн хийрхэл, талцлаас татгалзаж, эв санааны нэгдлийг эрхэмлэж, хүчээ нэгтгэх цаг иржээ. Ингэж чадвал бид коронавирусийг ялах сайн өдөр удахгүй ирнэ. Ийм учраас төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал энэ хаврын чуулганаараа эв санаа, ойлголцол зөвшилцөл, ёс суртахууны дэвшил гаргах үйлсийг манлайлж, үлгэр жишээ үзүүлж, нэгдэн хамтарч ажиллая гэж уриалж байна. Улсаа хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох зорилго, хариуцлагатай, бүтээгч иргэнтэй шинэ Монголыг цогцлоох Шинэ эрмэлзлийн бэлгэ тэмдэг нь Эв санааны нэгдэл байх болно. Эв нэгтэй, цэгцэрсэн, хөгжсөн Монголынхоо төлөө хүн бүр хичээж, хамтдаа зүтгэцгээе. Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw