Чуулганы танилцуулга

17 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Бусад ажлын талаар Байнгын хорооноос Улсын Их Хурлын цахим сүлжээнд хууль 1, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, санал, дүгнэлт 4, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 1, мэдээ мэдээлэл 2-ыг оруулсан. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 6117 хуудас материалыг олшруулан тарааж, архивт Байнгын хорооны 2019 оны тогтоол нийт 24 хуудас бүхий материалыг архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн. Байнгын хороо дараах 4 тогтоол баталсан. Үүнд: 1) Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай” 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоол; 2) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн импортоор авч буй улаан буудайн элит үрийн чанар болон хаврын тариалалтын бэлтгэл ажил, нийт үр хангамжийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол; 3) Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол; 4) Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн шалгалтын дүнг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа сонсоод Монгол Улсын Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” 06 дугаар тогтоолыг тус тус баталсан. Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн хуралдааны талаар: 1) Улсын Их Хурлын даргын 2020 оны 57 дугаар захирамжаар байгуулсан “Дэлхиин олон улсад коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал тархсанаас үүсэж баигаа эрсдэлииг бууруулах болон цаашид авах арга хэмжээнии хүрээнд газар тариалан, гурил, хүнснии ногоо үилдвэрлэл зэрэг дотоодын үилдвэрлэлииг дэмжин хөгжүүлэх, хүнснии хамгамжииг нэмэгдүүлэх, мах, гурил, тэжээлиин экспортыг дэмжих санал боловсруулах” ажлын дэд хэсэг 04 дүгээр сарын 13, ажлын хэсэг 04 дүгээр сарын 20, 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд; 2) Улсын Их Хурлын даргын 2020 оны 73 дугаар захирамжаар байгуулсан “Ноолуур” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын үйлдвэрлэл болон өрсөлдөөнийг дэмжих талаар санал боловсруулах үүрэг бүхий”ажлын хэсэг 04 дүгээр сарын 27-ны өдөр; 3) Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 04 дүгээр сарын 22, 28ны өдрүүдэд; 4) Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 04 дүгээр сарын 20, 23-ны өдрүүдэд; 5) “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы холбогдох

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw