88 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга зохицуулалт хангалтгүй, шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох журам, зааврыг батлах эрх төрийн байгууллагад хуулиар олгогдоогүй байгаа нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хүндрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Иймд дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрсэн коронавируст халдвар /КОВИД -19/-ын цар тахлын үед уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хуулийн тодорхой зохицуулалт хийх шаардлагатай болсон. Хууль 4 бүлэг, 19 зүйлтэй бөгөөд хуульд дараах зүйлүүдийг тусгасан: 1.Хуулийн үйлчлэх хүрээ болон коронавируст халдвар /КОВИД -19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томьёог тодорхойлсон; 2.Коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын онцгой комисс, Төв банк, арилжааны банк болон бусад төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон. Тухайлбал, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газар хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах; цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх зэрэг эрхтэй. Засгийн газарт төсвийн зохицуулалт хийх эрх өгсөнтэй уялдуулж хяналт тэнцлийг хангах зорилгоор Улсын Их Хурал энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар заасан. Түр хороо энэ хуулийн биелэлтийг сар тутам хэлэлцэнэ. Түүнчлэн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүний хүүгийн татаасаар Төв банканд дэмжлэг үзүүлэх, цар тахлын үед өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чиглэсэн төрийн зохицуулалтын арга хэмжээг авах, цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагыг тус тус хуульчилсан. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаарх төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авахад чиглэсэн байх бөгөөд гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхаагүй байх шаардлагатай. 3.Иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлийг тусгасан. Тухайлбал, иргэн татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх; албан байгууллага,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw