98 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхийн тулд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн эрх зүйн орчинг бий болгоход энэ хуулийн зорилго оршино. Эрчим хүчний оргил ачааллын үеийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 5 хувь буюу ойролцоогоор 50 мВт-аар нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед Төвийн нэгдсэн эрчим хүчний нөөц эх үүсвэргүйгээр хүчин чадлаараа бүрэн ажилладаг. Монгол Улсын эрчим хүчний системийн тохируулгыг манай улс бие даан хийдэггүй учир цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх юм. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй бөгөөд Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ тул Улсын Их Хурал соёрхон баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343 НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд БНЧУ-д тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтад заасны дагуу Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” нь Монгол Улсад мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын чиглэлийн хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэвэр, тэтгэмжийн эрх үүсэх, олгох харилцааг зохицуулах тул энэхүү хоёр талт олон улсын хэлэлцээрийг Улсын Их Хурал соёрхон баталсан. Хууль батлагдсанаар Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсхүл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг эрсдлийг бүрэн шийдвэрлэж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдсэнээр шимтгэл төлөгч монгол иргэний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw