51 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.4.Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа Хаврын ээлжит чуулганы хугацаанд Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнд хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлд холбогдох нийт 16 судалгааны захиалгыг Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагаас ирүүлсэн захиалгын дагуу гүйцэтгэсэн. Судалгааны тайлангуудыг захиалагчид хүргүүлэхээс гадна Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудсанд байршуулав. Мөн Улсын Их Хурлын гишүүдийн хууль хэлэлцэн батлах үйл ажиллагаанд үзүүлж буй судалгаа, мэдээллийн дэмжлэгийг илүү оновчтой, боловсронгуй арга хэлбэрээр хүргэхийн тулд Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудлуудад хамааралтай судалгааны ажлуудыг эмхэтгэн “Бодлогын товчоон” эрдэм шинжилгээний сэтгүүлийг шинээр эрхлэн гаргаж Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын албан хэрэгцээнд хүргүүлсэн. Тус сэтгүүлийн цахим хувилбарыг олон нийтийн хэрэгцээнд зориулан Улсын Их Хурлын цахим хуудсанд байршууллаа. Улсын Их Хурлын Номын сангаас хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудалд мэдээлэл, лавлагааны дэмжлэг үзүүлэх хүрээнд “Тогтмол хэвлэлийн ном зүйн лавлагаа”, “Ном, товхимлын ном зүйн лавлагаа” боловсруулан Улсын Их Хурлын гишүүдийн хөдөлгөөнт оффисын систем болон intra.parliament.mn дотоод сүлжээнд тус тус байршуулсан. Тайлант хугацаанд “Парламент” судалгааны эмхэтгэл цувралын 30-р боть, “Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа” № 24, “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга” зэрэг ном, эмхэтгэлийг эмхэтгэн гаргаж Улсын Их Хурал, Тамгын газрын албан хэрэгцээнд хүргүүллээ. Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын статистик мэдээлэл /бүтээгдэхүүний төрлөөр/: НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН – 22 Судалгааны ажил – 16 Судалгааны ангилал /төрлөөр/ • Харьцуулсан судалгаа – 3; • Мэдээлэл лавлагаа – 12; • Дүн шинжилгээ – 1. Судалгааны ангилал /захиалагчаар/ • Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо, Ажлын хэсэг – 11; • Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын захиалга болон цаг үеийн тулгамдсан асуудлаар – 5. Ном, гарын авлага - 4 • “Бодлогын товчоон” №1; • “Парламент” судалгааны эмхэтгэл №30; • Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа №24; • “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга”. Бусад - 2 • Тогтмол хэвлэлийн ном зүйн лавлагаа; • Ном, товхимлын ном зүйн лавлагаа. Судалгааны захиалгын мэдээлэл /захиалагчийн нэрсээр/: 1/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: • Хямралын үеийн манлайлал: коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалд хариу үзүүлэх ба ирээдүйн сорилт; 2/ Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд: • Гадаадын зарим орны мэдээлэл авах эрхийн тухай хуулийн зарим зохицуулалтууд; 3/ Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw