Чуулганы танилцуулга

46 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эмхэтгэлийн дугааруудын тойм, танилцуулгыг бэлтгэн parliament.mn цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд байршуулж, дугаар бүрийн PDF хувилбарыг тухай бүрд parliament.mn сайт болон “ТМ” аппликейшнд нийтлэн, хууль тогтоомжийн албан ёсны эхийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр шуурхай түгээлээ. Мөн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 13 дахь тусгай дугаарыг бэлтгэн хэвлүүлсэн бөгөөд түүнд Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, тээврийн салбарын олон улсын гэрээний нийт 20 протокол, хэлэлцээр, конвенц нийтлэгдсэн байна. Тусгай дугаарт Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, тээврийн салбарын олон улсын гэрээний албан ёсны орчуулгыг хэвлүүлснээр Монгол Улсын гааль, зам тээврийн салбарын төрийн байгууллагын ажилтнууд, шүүх, прокурор зэрэг хууль сахиулах байгууллагын ажилтнууд, олон улсын худалдаа, тээвэр, ложистикийн салбарт ажиллагсдын өдөр тутмын ажилд гарын авлага болж, тэдний үйл ажиллагаанд тус дөхөм болохын зэрэгцээ дурдсан салбарт үүсч болзошгүй зарим асуудлыг олон улсын эрх зүйн хүрээнд шийдвэрлэх, ачаа тээвэрлэлтийн зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Олон нийтийн сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны хуудсуудаар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр шуурхай, хүртээмжтэйгээр олон нийтэд түгээсэн. Мөн олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд мэдээллийг ойлгомжтой, шуурхай хүргэх зорилгоор богино хэмжээний сошил контент 36-г бэлтгэн иргэдэд хүргэв. Хаврын ээлжит чуулганы хугацаанд facebook.com цахим сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсаар мэдээлэл хүлээн авах хэрэглэгчийн тоо 36495 байгаа бол twitter.com сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны хаягаар мэдээлэл хүлээн авч буй хэрэглэгчийн тоо 29058 болж нэмэгдсэн байна. Түүнчлэн facebook.com, twitter.com олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсаар нийт 2283 мэдээ, мэдээллийг түгээгээд байна. ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw