Чуулганы танилцуулга

47 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.2.Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 4995 иргэнээс 3019 хуудас бүхий 628 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 57 буюу 9.1 хувь нь иргэдийн санал, 25 буюу 3.9 хувь нь гомдол, 6 буюу 0.9 хувь нь шаардлага, 432 буюу 68.7 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 139 байна. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо хамтран 324 өргөдөл, гомдол буюу 51.6 хувийг бүрэн шийдвэрлэж, 304 буюу 48.4 хувь нь судалж шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдлийг агуулгаар нь ангилбал: Д/д Өргөдлийн агуулга Ирсэн өргөдлийн тоо Нийт өргөдөлд эзлэх хувийн жин I 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл 628 100 I.1 Ахуйн шинжтэй хувийн асуудлаар ирүүлсэн өргөдөл 432 68.7 I.1.1 Хууль, эрх зүйн асуудал 87 13.9 I.1.2 Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал 13 2.1 I.1.3 Барилга, хот байгуулалтын асуудал 21 3.3 I.1.4 Орон сууцны бодлого 10 1.6 I.1.5 Нийтийн аж ахуйн асуудал 8 1.3 I.1.6 Сургалтын тэтгэлэг 6 1.0 I.1.7 Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт 1 0.1 I.1.8 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал 126 20.1 I.1.9 Нийгмийн даатгалын бодлого 46 7.3 I.1.10 Нийгмийн халамжийн бодлого 18 2.9 I.1.11 Хөдөө аж ахуйн асуудал 3 0.5 I.1.12 Орон сууц, гэр хүссэн 42 6.7 I.1.13 Эмчилгээний зардалд санхүүгийн тусламж хүссэн 13 2.1 I.1.14 Мөнгөн тусламж хүссэн 1 0.2 I.1.15 Шагналын асуудал 13 2.1 Иргэдээс ирүүлсэн 628 өргөдлийн 406 (64.6 хувь) нь нийслэлийн иргэдээс, 177 (28.2 хувь) хөдөө орон нутгийн иргэдээс тус тус ирүүлсэн байна. Харин 45 (7.2 хувь) өргөдлийн хаяг тодорхойгүй байна. Энэ хугацаанд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалт дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж эхэлсний улмаас Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу иргэдийг Төрийн ордонд нэвтрүүлэхгүй болсон. www.11-11.mn цахим хуудсаар Улсын Их Хурлын гишүүдэд болон Байнгын хороо, Улсын Их Хурал дахь намын бүлэг, Тамгын газарт хандсан 23 санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал ирүүлснийг гишүүдийн туслах, намын бүлгүүдийн ажлын албаар дамжуулан танилцуулсан. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw