30 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт болон бусад холбогдох байгууллагад үүрэг, чиглэл болгосон нийт 94 тогтоолын 309 заалт мэдээллийн сангийн хяналтад байгаа, 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай”, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай”, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” нийт Улсын Их Хурлын 7 тогтоолын 50 заалтыг нэмж хяналтанд авч ажилласан. Байнгын хорооны тогтоол болон хуралдааны тэмдэглэлээр Засгийн газар, холбогдох бусад байгууллагад үүрэг, чиглэл болгосон нийт 110 тогтоолын 745 заалт мэдээллийн сангийн хяналтад байгаагаас 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны 1 тогтоолын 12 заалт, 1 тэмдэглэлийн 6 заалтыг нэмж хяналтад авч ажилласан байна. Тухайлбал: Байнгын хорооны тогтоолоор Засгийн газар болон бусад байгууллагад өгсөн үүрэг, чиглэл: - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн импортоор авч буй улаан буудайн элит үрийн чанар болон хаврын тариалалтын бэлтгэл ажил, нийт үрийн хангамжийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”- ийн шалгалтын дүнг хэлэлцсэнтэй холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 06ны өдрийн 06 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн болно. Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, чиглэл: - Төрийн байгуулалтын байнгын хороогоор Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны 2020 оны 01 дүгээр тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгсөн байна. 3.5.Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага болон Засгийн газар, яам, агентлагт албан бичгээр явуулсан санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаарх мэдээг төрийн байгууллагуудаас улирал тутам Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлдэг. Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан нийт 145 хариутай албан бичиг явуулснаас 35.2 хувь буюу 51 албан бичгийн хариу тогтоосон хугацаанд, 26.9 хувь буюу 39 албан бичгийн хариу хугацаа хэтэрч, 1.4 хувь буюу 2 албан бичгийн хариу ирүүлэх хугацаа болоогүй, 36.5 хувь буюу 53 албан бичгийн хариуг тогтоосон хугацаанд ирүүлээгүй байна. Улсын Их Хурлын гишүүдээс явуулсан хугацаатай албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээг Улсын Их Хурлын гишүүд, албан байгууллагаар ангилан гаргаж /www.parliament. mn/ цахим хуудсанд байршуулсан болно. 3.6.Төсвийн хяналт, шинжилгээ 1.Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, өмнөх онуудын төсвийн хүрээний
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw