19 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгон Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүнээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар ахлан, анхны хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллав. Дөрөв. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Төрийн байгуулалтын байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 11 удаа хуралдлаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 25, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 18, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 1-ийг хэлэлцэж, хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 14, анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлт 14, танилцуулга 10-ийг бэлтгэсэн. Мөн Байнгын хорооны 4 тогтоол баталсан. Байнгын хороонд байгууллага, иргэдээс 5 өргөдөл, 37 албан бичиг ирж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Түүнчлэн Байнгын хорооноос 30 албан бичиг явуулсан байна. Чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах болон хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд нийт 10 удаа, ажлын дэд хэсэг нийт 120 гаруй хуралдсан бөгөөд ажлын хэсгийн 6 танилцуулга гаргасан. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тус байнгын хороо хуулийн төсөл 23, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 18, Хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл 3-ийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. 2.Байнгын хорооны дотоод ажлын талаар Байнгын хорооноос 2856 хуудас бүхий нийт 12 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг, 250 хуудас бүхий 1 боть хуралдааны тэмдэглэлийг архивт хүлээлгэн өгсөн. 3.Бусад ажлын талаар Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд: 1) Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын инфографик мэдээллийг боловсруулсан; 2) Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан; 3) Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн тайланг сонссон;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw