Чуулганы танилцуулга

14 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 57 удаа хуралдаж, хууль, тогтоолын 194 /давхардсан тоогоор/ төсөл хэлэлцэж, Байнгын хорооны 152 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Байнгын хороод иргэний 205 өргөдөл, гомдол хүлээн авснаас түүний 165-д нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 286 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 213 албан бичигт хариу өгсөн байна. Нэг. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 40 хууль, Улсын Их Хурлын тогтоол 3-ийг батлуулсан бөгөөд хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 6 удаа хуралдсан. Байнгын хороо хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай 5, анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх 8, олон улсын гэрээг соёрхон батлах тухай 14, хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах тухай 1, Монгол Улсаас гадаад улсад суух зарим элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай 1, олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төсөл болон хуульд заасан бусад асуудлаар зөвшилцсөн талаарх 6 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 4, анхны хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналын томьёолол 81, эцсийн хэлэлцүүлгийн 6 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хүргүүлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар 2020 оны 04 дүгээр сарын 17ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэн баталлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw