95 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 1.2. Эрсдэлд суурилсан мал, амьтны өвчний тандалт, хяналт, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж сайжруулах (9.0 сая ам.доллар): мал, амьтны өвчний тандалт, урьдчилан сэргийлэх болон хяналтын хөтөлбөрүүд, хүнсний аюулгүй байдлын талаар хэрэгжүүлж буй хөтөлбөрийг олон улсын жишигт нийцэж буй эсэхийг үнэлэх, сайжруулах, улс даяар хэрэгжүүлэх; үндэсний (2), бүсийн (2), аймгийн (14) болон анхан шатны мал эмнэлгийн лабораторийн сүлжээ (150 сум), дэд бүтэц, багаж, тоног төхөөрөмж, чадавхыг сайжруулах; өвчний эрсдэл, ач холбогдлоор нь эрэмбэлж арга хэмжээг хэрэгжүүлэх, Монгол Улсын тодорхой бүс нутгийг мал, амьтны гоц халдварт өвчнөөр тайван бүс нутаг болгох, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 1.3. Мал, амьтны эрүүл мэндэд цахим үйлчилгээг хөгжүүлж, нэвтрүүлэх (4.0 сая ам.доллар): малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг хөгжүүлэх; мал эмнэлгийн үйлчилгээг цахимжуулах; малын гарал үүслийн баталгаажуулалт, мөрдөн мөшгөх тогтолцоог хөгжүүлэх, улс даяар нэвтрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын боломжийг нэмэгдүүлэх. 1.4. Мал, амьтны эрүүл мэндийн үйлчилгээнд хувийн салбарын оролцоог сайжруулах (2.0 сая ам.доллар): мал, амьтны эрүүл мэндийн үйлчилгээнд олон нийт, малчдын оролцоог нэмэгдүүлэх, олон нийттэй харилцах стратеги, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, малчдыг чадавхжуулах; малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, санхүүгийн үйлчилгээг тогтвортой болгох чиглэлээр төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг турших. Бүрэлдэхүүн хэсэг 2: МАА-н бүтээмжийг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх - 8.0 сая ам.доллар Бүрэлдэхүүн хэсгийн зорилго, хүрэх үр дүн: Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мал бордох, тэжээлийн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, малын үржил, тэжээл, малын эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах, малчид, хоршоодыг зах зээл, үйлдвэрлэгчидтэй шууд холбогдох өртгийн сүлжээг хөгжүүлэх, ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлын дэд төслүүдийг хэрэгжүүлэх, малын ашиг шим, бүтээмж, үржлийг сайжруулах. Бүрэлдэхүүн хэсэг 3: Төслийн удирдлага - 2.0 сая ам.доллар Бүрэлдэхүүн хэсгийн зорилго: Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд, техникийн болон мэргэжлийн зөвлөх багийн цалин хөлс, сургалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээлэл түгээх, аудит, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн удирдлагын зардлыг тус тус санхүүжүүлнэ. Бүрэлдэхүүн хэсэг 4: Байгалийн гамшиг, онцгой байдлын удирдлага Бүрэлдэхүүн хэсгийн зорилго: Төслийн хэрэгжилтийн үед мал аж ахуйн салбар, малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх улсын хэмжээний байгалийн гамшиг, онцгой байдал тохиолдсон үед төслийн хөрөнгийг шаардлагатай зардал /малын эм, вакцин, онцгой байдлын хэрэгсэл, тоног төхөөрөмж, малын тэжээл, шатахуун, хүнс, зам засвар зэрэг/-ыг санхүүжүүлэхэд яаралтай захиран зарцуулах боломжийг нээх механизм юм. Төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг 14 аймгийн 150 сумд болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх болно. Ингэхдээ баруун 7 аймгийг малын гоц халдварт өвчнөөр тайван бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, төсөл хэрэгжих нийт аймгуудын мал эмнэлгийн лабораторийг сайжруулах, сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх, улс даяар нийт малын эмч нарыг чадавхжуулах, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллах юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw