31 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга мэдэгдэлтэй харьцуулахад өөрчлөлт гарсан эсэх талаар зэрэгцүүлсэн судалгаа, дүн шинжилгээ хийж, макро эдийн засгийн 2018-2019 оны гүйцэтгэл, 2020-2023 оны төлөв байдлын талаар судалж, танилцуулга, саналын хамтаар бэлтгэн Төсвийн байнгын хороонд хүргүүлж, мэдээллээр хангаж ажилласан. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2021 онд 1,520.3 тэрбум төгрөг буюу 3.6 хувь, 2022 онд 1,281.7 тэрбум төгрөг буюу 2.8 хувь, 2023 онд 1,000.7 тэрбум төгрөг буюу 2.0 хувийн алдагдалтай байхаар тооцоолсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангасан. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд 1 тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 2021 онд 5,456 ам.доллар байхаар төсөөлж, тэнцвэржүүлсэн журмын дагуу тооцоолсон байна. Төсвийн тусгай шаардлагын дагуу тооцооллоор тухайн жилийн нэгдсэн төсвийн зарлагын өсөлт нь 2021 онд -6.7%, 2022 онд 2.7%, 2023 онд 3.2% байхаар байна. 20212023 онд тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 8.510.9 хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 14.4-17.2 хувь байна. Иймд нэгдсэн төсвийн зарлагын өсөлт нь тухайн жилийн болон өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж өсөлтөөс хэтрэхгүй байгаа нь хуулийн шаардлага хангажээ. Засгийн газрын нэрлэсэн өрийн үлдэгдэл 2021 оны эцэст өнөөгийн үнэ цэнээр 23,726.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 56.2 хувь, 2022 онд 24,555.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 53.6 хувь, 2023 онд 24,392.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 48.7 хувьтай тэнцэх төсөөлөлтэй байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна. 2.Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой тоон мэдээллүүдийг цуглуулж ажиллаж байна. 2019 оны төсвийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлттэй танилцаж, төсвийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, санал боловсруулан Төсвийн байнгын хороо болон Зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлсэн. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл нь батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад сайжирсан, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг хангасан байна. 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 10,801.6 тэрбум, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 11,429.4 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 627.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.6 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оноос 630.8 тэрбум төгрөгөөр өсч алдагдалтай гарахад нийт зарлага 29.9 хувь буюу 2,206.5 тэрбум төгрөгөөр, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.1 хувь буюу 1,575.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 3.Монгол Улсын 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон 2021 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ хийн, танилцуулга болон дүгнэлтийг боловсруулж Эдийн засгийн болон бусад Байнгын хороодод хүргүүлсэн. Хөгжлийн урт хугацааны хөтөлбөр-2030, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон батлагдсан төсөв, гадаад, дотоодын эдийн засгийн төлөвтэй зэрэгцүүлэн судалж, шинжилгээ, дүгнэлт хийсэн. Улсын Их Хурлын 2018 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д нийт 5 бодлогын хүрээнд 20 зорилт, 135 бодлогын арга хэмжээг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан төлөвлөн хэрэгжүүлж байна. Засгийн газар нь Үндсэн чиглэлийн биелэлтийг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw