33 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга мэдээллээр Улсын Их Хурал, Тамгын газрын удирдлагыг хангаж ажилласан. 7.Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зардлын тооцоолол хийж, дүгнэлтээ өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлсэн. 8.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2020 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд дараах хуулийн төсөл болон баримт бичгийн төсөлд санал, зөвлөмж гарган зөвлөлийн дүрэмд зааснаар хараат бус, бие даасан үнэлгээ, дүгнэлт гаргах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд: 1) “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын ниигэм, эдиин засагт үзүүлэх нөлөөллииг саармагжуулах арга хэмжээнии тухаи” Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн санал, зөвлөмжийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо, гишүүдэд хүргүүлсэн. Уг санал, зөвлөмжид Дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдал, улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, манай улсын хувьд анхаарах, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгасан. 2) Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. 3) Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс шинжилгээ хийж, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд учирч болох эрсдэл, дотоод, гадаад хүчин зүйлүүдийг урьдчилан тооцоолсон байна гэж үзэн төслийг дэмжиж санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хороо, гишүүдэд хүргүүлсэн. ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw