25 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга • urgudul.parliament.mn, • www.facebook.com/Urgudliin.baingiin.khoroo, • www.twitter.com/Urgudul1 1. Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Өргөдлийн байнгын хороо чуулганы хугацаанд 1 удаа хуралдаж, 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт 1 удаа үүрэг өгч иргэдийн өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэсэн. Хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах талаар Монголбанкнаас гаргасан шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар сонсоод коронавируст халдвар (КОВИД-19) цар тахалт өвчний улмаас үүсэж байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах талаар дагаж мөрдөх журам гаргаж арилжааны банкуудаар мөрдүүлэхийг Байнгын хорооны 01 тоот тэмдэглэлээр Монголбанканд үүрэг өгсөн. 2. Бусад ажлын талаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэдээс зам, үерийн усны асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан Улаанбаатар хотын ерөнхий менежер, Нийслэлийн захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг зохион байгуулав. Нийслэлийн хэмжээнд нийт 3 дүүргийн 10 хороонд халиа дошоо үүсдэг асуудал байдаг бөгөөд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажилд 330 сая төгрөгийг шийдвэрлэсэн талаар иргэдэд танилцуулав. 2.3.Түр хорооны үйл ажиллагааны талаарх мэдээлэл Нэг. ТҮР ХОРОО Улсын Их Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор байгуулагдсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий түр хороо 2 удаа хуралдсан болно. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw