16 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Байнгын хороонд байгууллага, иргэдээс 1 өргөдөл, 8 албан бичиг ирүүлж, 10 албан бичиг явуулсан. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Байнгын хороо дараах хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэж ажиллалаа. Үүнд: Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлуулсан. Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. 2.Хяналт, шалгалтын ажлын талаар 1) Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн импортоор авч буй улаан буудайн элит үрийн чанар болон хаврын тариалалтын бэлтгэл ажил, нийт үр хангамжийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 25-28ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сум, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан, Хөтөл, Зүүнбүрэн, Шаамар сумын нутагт ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Ж.Энхбаяр болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын тариаланчдын холбоо болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд ажилласан. Байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн орон нутагт ажилласан талаарх тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг батлан Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. 2) Байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Хог хаягдлын тухай хуулиар захиргааны хэм хэмжээний акт буюу дүрэм, журам батлах эрх олгож, үүрэг хүлээлгэсэн заалт болон бусад үүрэгжүүлсэн зохицуулалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл авах тухай ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарт болон аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг нийт 54 байгууллагад хүргүүлж, ирүүлсэн мэдээллийг нэгтгэж, дүн шинжилгээ хийж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw