106 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ, ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНЭЭС ГАРГАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны шинэ барилга барих 39967.0 м.кв газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, Элчин сайдын яамны одоогийн байрлаж буй газрын зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнээс гаргах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Тогтоолыг баталснаар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд олгосон Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг баталж, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авна. Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар улсын тусгай хэрэгцээнд авсан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны одоогийн байрлаж байгаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28239.29 м.кв газрын зарим хэсгийг /2028.29 м.кв газрыг/ улсын тусгай хэрэгцээнээс гаргаж, хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг шинэчлэн тогтоосон. Газрын тухай хуулийн 16.1.4, 17.1.3-т тус тус заасны дагуу гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар тогтоолын төсөлд тусгасан хэмжээ, байршил бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлэсэн болно. Тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай газар ашиглуулах гэрээг байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах эрх зүйн үндэс бүрдсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw