Чуулганы танилцуулга

13 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган 2020 оны 04 дүгээр сарын 06ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажлын 30 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2020 оны 4 дүгээр сард 10 удаа 52 цаг 42 минут, 5 дугаар сард 7 удаа 21 цаг 29 минут, нийт 17 удаа 74 цаг 11 минут хуралдсан бөгөөд нийт 113 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 318 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /28/, Б.Баттөмөр /21/, Н.Оюундарь /21/, Д.Тэрбишдагва /21/, Б.Бат-Эрдэнэ /19/, М.Оюунчимэг /19/, Д.Эрдэнэбат /16/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 210 удаа, 13 цаг 04 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /63/, Д.Тэрбишдагва /58/, Д.Эрдэнэбат /45/, Б.Бат-Эрдэнэ /43/, Д.Оюунхорол /43/, Б.Пүрэвдорж /37/, Ц.Цогзолмаа /30/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 57 удаагийн хуралдаанаар 177 асуудал, Түр хорооны 2 удаагийн хуралдаанаар 2 асуудлыг тус тус хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан. Байнгын хороодын 57 удаагийн, 73 цаг 35 минутын хуралдааны явцын талаар 318 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 1237 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Түр хорооны 2 удаагийн, 1 цаг 49 минутын хуралдааны явцын талаар 4 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 25 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 243 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 1299 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw