Чуулганы танилцуулга

49 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга хуралдааны танхимын дэлгэцүүдэд харуулах, хуралдааны танхимуудын дүрсийг эффект ашиглан нэгтгэх, онлайн хуралдааны Zoom cloud meetings, Cisco WebEx программууд болон хуралдааны дуу, дүрсний системийн харилцан холболт хийх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. В.Хуралдааны дүрсний систем Хаврын ээлжит чуулганы хугацаанд 17 удаагийн нэгдсэн хуралдаан, 59 удаагийн Байнгын болон түр хороодын хуралдаан, 3 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн мэдээллийн хуралдааны дүрс бичлэгийг хийсэн байна. Хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаануудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 2-р суваг, ТМ телевиз, Сансар, Юнивишн, Скаймедиа кабелийн телевизүүд, Төрийн ордны теле сүлжээ, Улсын Их Хурлын Тамгын газрын дотоод сүлжээний IPTV болон www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулсан. Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдаан болон хуралдааны танхимуудад зохион байгуулагдсан Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн мэдээллийг дотоод сүлжээний IPTV-ээр хэрэглэгчдэд шууд дамжуулан хүргэсэн. Г.Хуралдааны дууны систем Чуулганы хугацаанд 17 удаагийн нэгдсэн хуралдаан, 59 удаагийн Байнгын болон түр хороодын хуралдаан, 37 удаагийн Ажлын хэсгийн хуралдааны дууны бичлэгийг хийсэн. Мөн хуралдааны дууны бичлэгүүдийг компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хуралдааны тэмдэглэл хөтлөгчид болон эрх бүхий бусад хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн 5 удаагийн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намын зөвлөлийн 3 удаагийн хуралдааны техникийн бэлтгэлийг ханган ажилласан. Мөн Улсын онцгой комиссын хаалттай хуралдааны техникийн хэвийн ажиллагааг 2 удаа хангаж ажилласан байна. Зөөврийн дууны системийг Улсын Их Хурлын даргын уулзалтын өрөөнд 4 удаа, Төрийн ордны 2 дугаар давхарт байрлах хэвлэлийн хурал хийх цэгт 1 удаа угсарч, холболт тохиргоог хийж, хэвийн ажиллагааг ханган ажилласан. 21 аймагтай дүрст хурлын системээр 1 удаа холбогдож Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтийн ажиллагааг шууд дамжуулсан. Программ хангамжийн үйлчилгээ Хөдөлгөөнт оффисийн MyParliament системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хууль тогтоогчдыг хэрэгцээт мэдээ, мэдээллээр шуурхай хангаж байна. Ээлжит чуулганы хугацаанд уг системийн мэдээллийн санд дараах мэдээ, мэдээллүүд шинээр нэмэгдэн орсон. Үүнд: • системийн хандалт - 2580; • үйл ажиллагаа - 335; • хуулийн төсөл - 100; • хуулийн төслийн дагалдах файлууд - 498; • үйл явдал, хуралдаан - 54.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw