93 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Төслийн хэрэгжилтээс нааштай үр дүн гарч байгаа хэдий ч нийслэлд шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тээврийн хэрэгслийн тоо өссөн зэрэг бохирдуулагчийн тоон өсөлтөөс шалтгаалан агаарын бохирдлын асуудал хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байсаар байна. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 12.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилт олгохоор харилцан тохиролцоод байна. Төслийн нэмэлт санхүүжилтээр төслийн 4 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүлээгдэж буй бодит үр дүнд гэр хорооллын 5000 орчим айлын халаалтыг цахилгаанаар шийдэх болон нийслэлийн өмчит халаалтын зуухуудыг нүүрсний бус технологиор шийдэж, төвийн шугамд холбон нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна. Төслийн нэмэлт санхүүжилтээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болно. Үүнд: Хэрэгжүүлэх арга хэмжээ Бүрэлдэхүүн хэсэг Төсөвт өртөг (ам.доллар) Нийслэлийн өмчит халаалтын зуухуудыг буулган, төвлөрсөн дулаан хангамжид холбох. А хэсэг 5,600,000 НМХГ-т агаарын чанарын хяналтын тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, шаардагдах багаж, тоног төхөөрөмжөөр хангах. Сонгогдсон байршлын гэр хорооллын 200 орчим айл өрхийн дунд Дэд бүтцийн төв (Сервис центр) байгуулах замаар агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд НЗДТГ-т дэмжлэг үзүүлэх. Эрчим хүчний хэмнэлттэй, нүүрсний бус халаалтын хэрэгслийг ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх. Түншлэгч талуудтай хамтран агаарын бохирдлыг бууруулах дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулж НЗДТГ-т хүлээлгэн өгөх. Б хэсэг Үндсэн төслийн хүрээнд бүрэн хэрэгжиж дууссан Аудит хийлгэх, төслийн үйл ажиллагааны зардал, хяналт үнэлгээ, шинжилгээ. В хэсэг 800,000 Шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгслийг техникийн нөхцөл бүрдсэн байршлын айл өрхүүдэд ханган нийлүүлэх, суурилуулах (5,000 хүртэл айл өрх). Г хэсэг 5,600,000 Дүн 12,000,000 Түүнчлэн “Дулаалга аян”-ыг үргэлжлүүлэхдээ татаасны хэмжээг бууруулж, иргэдийг өөрсдийн гараар орон байраа дулаалах арга техникт сургаснаар түлшний хэрэглээг 50 хувиар бууруулж, өрхийн төсөвт хэмнэлт гаргаад зогсохгүй бэлэнчлэх сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw