Чуулганы танилцуулга

75 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төсөв болон бодлогын тодорхой” асуудлаар итгэл үзүүлэх тогтоолын төсөл өргөн мэдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг илүү нарийвчлан тусгасан. Өөрөөр хэлбэл, тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайд огцорно. Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг баталсан бол тухайн асуудлыг дэмжсэнд тооцож Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг 6 сарын дотор дахин санаачлахгүй гэсэн зохицуулалтуудыг тусгалаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 260280, 99116090 ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн зарим зохицуулалт Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай уялдаа холбоогүй, ойлгомжгүй, зарим зохицуулалт дутуу орхигдуулсаныг арилгах шаардлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 24ний өдөр баталлаа. Улсын Их Хурлаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгалаа. Үүнд: • гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий зөвлөлийг байгууллаа; • насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгож, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангахтай холбоотой зохицуулалтыг нэмлээ; • сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгож байгаатай холбогдуулан хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын нэр томьёонд өөрчлөлт орууллаа; • нийгмийн бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал болон хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан тусгалаа; • сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргах субьектийг тодорхой болгох, гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах, баримт бичгийг солих хамгаалалтын арга хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг оруулахтай холбоотой нэмэлт зохицуулалтыг тусгалаа; • хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлагатай төсвийг тодорхой болгож, хуулийн зарим зохицуулалтыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн өөрчлөн найрууллаа;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw