72 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь зорилго, зорилт, үйл ажиллагаа, хүрэх үр дүн, санхүүгийн эх үүсвэр, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээс бүрдэхээр ялгамжтай зохицуулсан болно; • Монгол Улс 30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх урт хөгжлийн 1 бодлоготой байж түүнийг дунд хугацаа буюу 10 жилд хэрэгжүүлэхэд чиглэсэн салбар болон бүс, орон нутгийн зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, үйл ажиллагааг багтаасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд байхаар зохицуулсан; • Урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөлтийн баримт бичиг нь улсын хэмжээнд Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, түүнд нийцүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө байхаар, орон нутагт Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, түүнд нийцүүлсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө байхаар тус тус зохицуулсан; • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, баримт бичгийн хоорондын уялдааг хангаж, хэрэгжилтийг нэг мөр болгох зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар тэргүүлүүлсэн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам байгуулж, түүний харьяанд Үндэсний хөгжлийн хүрээлэн ажиллахаар иж бүрэн тогтолцоо бүрдүүлсэн; • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд баримтлах 15 зарчмыг тодорхойлж, үйл ажиллагаанд оролцох 14 оролцогчийг нэрлэн зааж, тэдгээрийн чиг үүргийг хооронд нь уялдуулан нэг бүрчлэн зохицуулсан; • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор шинээр байгуулагдсан Засгийн газар, Улсын Их Хурал тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн зөвхөн тухайн баримт бичигт хийсэн аудитын болон гүйцэтгэлийн үнэлгээ, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг үндэслэн Улсын Их Хурлаас чиглэл өгсний дагуу нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулсан; • Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шатыг тусгайлан зааж, баримт бичиг боловсруулахад тавих шаардлага, урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн цаглаварыг төрөл тус бүрээр нь хуульчилсан болно; • Бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төлөвлөлт, биелэлтэд чанарын үнэлгээ хийх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэхэд чанарын үнэлгээ болон үр нөлөөг үнэлэх зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тусгасан. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилэн баталснаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах үйл ажиллагаа нарийвчлалтай болж, Монгол Улс хөгжлийн нэг алсын хараатай, түүнийгээ хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөлттэй болж, урт хугацаандаа төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөц бүрдэж, төсвийн үр өгөөж нэмэгдэж, хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн суурь үзэл баримтлал, үндсэн концепци хангагдах болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ц.Болормаа Утас: 260280, 99012580
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw